Webdy
Бүхий л бизнес үйлчилгээ цахим орчин руу шилжиж буй өнөө үед веб сайтгүй компани гэж бараг байхгүй болсон билээ. Тэгвэл өөрийн бизнес үйл ажиллагаагаа хэрэглэгчидэд таниулах, сурталчилах веб сайт хийхийн тулд заавал мэргэжлийн хүнд хандах шаардлагагүй та өөрөө бүтээх боломжтой боллоо.
Давуу талууд
Түгээмэл асуулт, хариулт
Webdy гэж юу вэ ?
Жижиг дунд бизнесийн байгууллага, хувь хүнд урьдчилан зориулан бэлдсэн хост дээр байрших веб загварууд юм. Хялбар вебийг ашиглахын тулд та өөрийн компанийн лого, танилцуулга, текстэн мэдээлэл, зураг гэх мэт зүйлсийг жишээ текстийн оронд орлуулан бичихэд хангалттай.
Webdy үйлчилгээг ашиглахад давхар веб байршуулах үйлчилгээ шаардлагатай юу ?
Энэхүү үйлчилгээний үнэд хостын үйлчилгээний үнэ багтсан байдаг тул нэмэлт төлбөр гарахгүй.
Мэргэжлийн веб дизайн хийдэг хүн эсвэл код бичих мэдлэг шаардлагатай юу ?
Та ямар нэгэн веб дизайнер болон програмын мэдлэгтэй хүн хайж явах шаардлагагүй. Зөвхөн анхан шатны компьютер хэрэглээний мэдлэгтэй байхад л хулганынхаа тусламжтайгаар өөрийн зураг, текстээ байршуулан хүссэн вебсайтаа хийж өөрчлөх боломжтой. Шаардлагатай гэж үзвэл HTML, CSS, Javascript код нэмэлтээр оруулж болно.
Webdy үйлчилгээг монгол хэл дээр тохируулах боломжтой юу?
Бүрэн боломжтой. Settings>General Settings>Language>Add more цэснээс Монгол хэл-г сонгон эх хэл дээрээ илүү хялбараар ашиглах боломжтой.
Онлайн худалдааны сайт хийх боломжтой юу ?
Байгууллагын танилцуулга вебсайт хийхэд тохиромжтой.
Хэр хугацаанд вебсайтаа бүтээх боломжтой вэ ?
Вебсайтад орох мэдээллүүд бэлэн байгаа тохиолдолд ердөө 1 хоногийн дотор дуусгах бүрэн боломжтой.
Нэмэлт туслалцаа шаардлагатай бол яах вэ ?
Манай “Айтүүлс”ХК -н албан ёсны фэйсбүүк хуудсаар болон 75755585 дугаарт холбогдон утсаар зөвлөгөө авах боломжтой.
Чатбот нээх боломжтой юу?
Онлайнаар харилцагчтайгаа харилцах live chat үүсгэх боломжтой.
Домэйн нэрээ өөр газраас авсан бол танай үйлчилгээг ашиглах боломжтой юу?
Бүрэн боломжтой. Name server тохируулах, A record хийн домэйн нэрээ холбон үйлчилгээгээ ашиглах боломжтой.
Ямар мэдээллүүд бэлдсэн байх шаардлагатай вэ?
– Лого (эх хувилбар болон зурган өргөтгөл)
– Байгууллагын танилцуулга (Түүх, бүтэц зохион байгуулалт гэх мэт)
– Бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга болон үнийн санал (текст)
– Холбоо барих мэдээлэл (Хаяг, холбогдох дугаар болон сошиал хаяг гэх мэт)
– Вебсайтад байршуулах зургууд (jpg, png өргөтгөлтэй)