Үүлэн үйлчилгээ

Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах, үр дүнд нь таны бизнесийг байнгын тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтэй байдлаар явуулах зорилго бүхий технологийн инновацлаг шийдлүүдийн нийлбэр юм.

Header Icon

Танд санал болгох

CLOUD

33,500 - дээш

САРЫН/НӨАТ-гүйЗахиалах
  • 1 core CPU
  • 1 GB memory
  • Unlimited bandwidth
  • 1 IP
Header Icon

Давуу талууд

icon-iconbox
ХЭРЭГЛЭСНЭЭРЭЭ ТӨЛБӨР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээ нь хэрэглээнээс хамааран үйлчилгээний төлбөрийн дүн бодогддог бөгөөд хэрэглэгчийн хувьд найдвартай үйлчилгээг илүү хямд үнээр ашиглах боломжтой.

icon-iconbox
ДАТА АЛДАГДАХ ЭРСДЛЭЭС БҮРЭН ХАМГААЛАГДСАН

Үүлнээс бусад технологид суурилсан найдвартай үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байдаг ч байгалийн гамшиг, болзошгүй нөхцөл байдалд дата алдагдах тохиолдлууд байдаг. Үүлэн технологид суурилсан таны дата, мэдээллийг онлайнд орчинд олон газар зэрэг байршуулснаар мэдээлэл алдагдах эрсдлээс бүрэн хамгаалагдах боломжтой юм.

icon-iconbox
ЦАГ БОЛОН ЗАРДЛАА ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ

Байршуулах үйлчилгээг ашиглахад байгууллагуудад серверүүд, дата хадгалалт, интернет зэрэг олон асуудлууд тулгардаг. Үүлэн технологид суурилсан үйлчилгээг ашигласнаар та их хэмжээний зардал, цагаа хэмнэх боломжтой.

icon-iconbox
СИСТЕМИЙН УЯН ХАТАН АЖИЛЛАГАА

Үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээг хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийд гаргаад зогсохгүй, цаашид бизнес өргөжин, хэрэглэгчид нэмэгдэж ачаалал ихсэх үед динамик (уян хатан) байдлаар системийн хүчин чадлыг өөрийн хэрэгцээнд тохируулан системээ шууд өргөжүүлээд явах боломжтийг олгодог.

Header Icon

Түгээмэл асуулт хариулт

  • Cloud гэж юу вэ?

    Бид өмнө нь флаш, диск, сд гэх мэт хязгаарлагдмал багтаамжтай хэрэгслийг ашигладаг. Тэгвэл тухайн бодитоор ашиглагддаг hard, storage, сервер гэх мэт технологиудыг хялбарчилсан байршил хамаарахгүйгээр хэрэглээнд нэвтрүүлсэн цогц инновацлаг үйлчилгээг клауд гэж хэлнэ.

  • Ямар бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа вэ?

    Үндэсний Клауд нь клауд виртуал сервер, hybrid клауд, файл хуваалцах, хадгалах, дэд бүтэц хөгжүүлэлтийн платформ, уулзалтын болон цахим зээлийн платформ гэх мэт 30 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг зөвхөн нэг хаягаас ашиглах боломжтой.

  • Яагаад клауд гэж?

    Та физик сервер, тоног төхөөрөмж худалдан авах, хэвийн ажиллагааг хангах, хүний нөөц зэрэгт санаа зовох хэрэггүй. Бид таны технологийн асуудалд анхаарал тавья. Та өөрийн бизнестээ илүү их цаг зарцуулах боломжийг бид бүрдүүлж байна.

  • Виртуал сервер болон Клауд сервер ямар ялгаатай вэ?

    Виртуал сервер нь урьдчилсан төлбөрт үйлчилгээтэй, хэрэглэгч зөвхөн хязгаарлагдмал үзүүлэлтийн дагуу серверээ ашиглах боломжтой. Харин клауд сервер нь хэрэглэгч хүссэн хэмжээгээрээ үзүүлэлтээ чөлөөтэйгөөр өөрчлөх, хэрэглэснээрээ төлбөрөө дараа төлөх боломжийг олгодгоороо ялгаатай.

  • Hybrid Cloud гэж юу вэ?

    Public болон Private Cloud үйлчилгээг нэгэн зэрэг ашиглах боломжийг олгодгоороо онцлог. Public Cloud нь хэрэглэгч өөрийн хэрэглээнээс хамааран төлбөрийн болоод серверийн уян хатан өөрчлөлт хийх боломжтой бол Private Cloud нь нөөцүүдээ бүрэн хянах, удирдах, дотоод хэрэгцээндээ тохируулан ашиглах боломжтой.

  • Төлбөр хэрхэн бодогдох вэ?

    Хэрэглэгчийн үйлчилгээний төлбөр нь хэрэглээнээс (ашигласан хугацаа болон үзүүлэлт) хамааран дараа төлбөрт байдлаар бодогдоно. Энэ нь та ямар үзүүлэлттэй клауд сервер үүсгэсэн түүний дагуу хэрэглэсэн цагаар тус бүр үүсгэсэн сервер дээрх CPU, RAM, DISK, IP, Back-up дээр сар бүрийн эхэнд бодогдоно. Нийлүүлэгч нь сар бүрийн 1-с 10-ны хооронд төлбөрийн нэхэмжлэх, төлбөр төлөх сануулга болон мэдэгдлийг хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээнэ. Мэдээж та серверээ тогтмол ашиглахгүй унтраасан тохиолдолд зөвхөн Disk /багтаамж/, IP хаяг дээр үнэ тооцогдоно. Үнийн мэдээллийг манай сайтруу нэвтрэн орж авах боломжтой.

  • Төлбөр төлөөгүй устгагдсан тохиолдолд хэрхэн сэргээх вэ?

    Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн сарын 10-ны өдрийн 10:00 цагт сервер автоматаар унтрааж, хязгаарлагдмал төлөвт шилжүүлнэ. Хэрэв сервер автоматаар унтарсаны дараа төлөлт хийсэн тохиолдолд хэрэглэгчийн талбараас хэрэглэгч өөрөө серверээ асаана. Харин төлбөр төлөлгүй 1 сар болсон тохиолдолд автоматаар унтрах байгаа мөн манайхаас таны бүх датаг 3 сар л хадгалах боломжтой. Харин үүнээс цааших хугацаанд ямар ч датаг сэргээх боломжгүйгээр устгагдана.

  • Төлбөр төлсөн тохиолдолд и-баримт хэрхэн авах вэ?

    Төлбөр төлсөн тохиолдолд и-баримт автоматаар илгээгддэг байгаа. Та НӨАТ-ын баримтаа байгууллагаар авахын тулд төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр байгууллагын регистрийн дугаараа бичсэнээр баримтаа байгууллага дээр авах боломжтой.

  • Ямар Hard-тай вэ?

    Cloud.mn хурдан, ачаалал даах чадвартай HDD диск ашиглагдах болно.

  • Ямар үйлдлийн систем суух боломжтой вэ?

    Cloud.mn хэрэглэгчдэдээ нийт 9 төрлийн үйлдлийн системээс сонгон ашиглах боломжтой. Үүнд: Ubuntu, CentOS, Windows, Fidora, Debian гэх мэт бий.

  • 1000 ба түүнээс хэд дахин хэрэглэгчтэй, мэдээлэлтэй байгууллагын систем ажиллах боломжтой юу?

    Мэдээж боломжтой. Хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарч ихэсгэж багасгах давуу талтай. Асар том хэмжээний ачааллыг даахад дан ганц сервэрээс шалтгаалахгүй бөгөөд хэрэглэгчийн сервер доторх олон хүчин зүйлээс шалтгаалдаг болно.

  • Төлбөрийн нэхэмжлэхээ бүртгэлтэй мэйлээс өөр мэйл хаяг дээр авах боломжтой юу?

    Боломжтой. Та нэхэмжлэх авах мэйл хаягаа нэмэлтээр сервер дээрээ бүртгүүлэхэд л хангалттай. Харин сервер тус бүр дээр нэхэмжлэх авахыг хүсвэл тухайн серверээ сонгоод мэйлээ баталгаажуулахад л болох юм.

  • Хэрэглэгчийн бүртгэлтэй мэдээллээ хэрхэн өөрчлөх вэ?

    Өөрийнхөө хэрэглэгчийн системээр нэвтэрсний дараагаар dashboard-руугаа орон зөвхөн утасны дугаараа солих бүрэн боломжтой. Харин бүртгэлтэй имэйл хаягийг утсаар болон Indo@cloud.mn хаягаар солиулах хүсэлтээ ирүүлсэнээр инженер талаас мэйл хаягийг өөрчилнө. Учир нь мэйл хаяг нь Cloud.mn-лүү нэвтрэх нэр учраас хэрэглэгчийн талаас солих боломжгүй байдаг.

  • Урамшууллын талаарх мэдээ, мэдээлэл

    Шинэ хэрэглэгч болон бүртгүүлснээр Cloud.mn дээр хэрэглэгчдэд 30,000₮-ний урамшууллын эрх олгогдож байгаа. Харин шинэ урамшууллын мэдээллийн бид вебсайт болон бусад сошиал сувгаар зарлана.

  • Сервер үүсгэх, төвшин ахиулах, хэмжээ нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой юу?

    Вебсайт дээрх tutorial хэсэгт бүх төрлийн сервертэй холбоотой видео зааварчилгааг авах боломжтой.

  • Marketplace хэрхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуулах боломжтой вэ?

    Хэрэв та SaaS, PaaS бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч бол бидэнтэй info@cloud.mn-лүү албан хүсэлт илгээж хамтран ажиллах боломжтой.