Нэгдсэн менежментийн бодлого

НүүрКомпанийн тухайНэгдсэн менежментийн бодлого

“Айтүүлс” ХК-ийн Чанар болон Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийн технологийн үйлчилгээг тасралтгүй хүргэхийн тулд орчин үеийн инновацлаг технологи, чадварлаг хүний нөөцөөр хангаж, хэрэглэгчийн дуу хоолойг сонсож, холбогдох гэрээ болон хууль, тогтоомжийн шаардлагыг чандлан мөрдөж ажиллана. Бид чанар, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын шаардлагуудыг хангах үйл явц, дүрэм, журмуудын хэрэгжилтийг хэмжигдэхүйц үр дүнд үндэслэн тасралтгүй сайжруулна. Энэхүү бодлогыг байгууллагын стратеги, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн холбогдох бүх сонирхогч талуудад нээлттэй байлгана.

Бид дата төв, цахим хэрэгсэл, хүний оюун ухаанд хадгалагдаж буй мэдээллийг биет хөрөнгөтэй ижил түвшинд анхаарч хамгаална. Мэдээллийн аюулгүй байдлын нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэрэгжилтийн хяналтыг компанийн нэгдсэн менежментийн тогтолцооны үйл явц, чанар, мэдээллийн аюулгүй байдлын зорилтын хэмжилт, удирдлагын дүн шинжилгээгээр хэрэгжүүлнэ.