Веб байршуулах
Веб байршуулах үйлчилгээ гэдэг нь вэб сайтуудыг байршуулахад зориулж, тусгайлан бэлтгэсэн систем бөгөөд нэг серверийн тодорхой үзүүлэлт бүхий талбарыг хэрэглэгчид түрээслүүлэх үйлчилгээ юм. Веб байршуулах үйлчилгээ дээр олон тооны вэб сайтууд нэгэн зэрэг байршин ажиллах ба байгууллагын танилцуулга сайт болон хандалт багатай жижиг хэмжээний вэб сайт байршуулахад тохиромжтой.
Танд санал болгох
- 1 домэйнтэй холбох
- Хязгааргүй саб-домэйн
- Хязгааргүй багтаамж
- Хязгааргүй дотоод урсгал
- cPanel удирдлага
- 5 домэйнтэй холбох
- Хязгааргүй саб-домэйн
- Хязгааргүй багтаамж
- Хязгааргүй дотоод урсгал
- cPanel удирдлага
- 1 Вебсайт
- 10 GB SSD Багтаамж
- 1 Core CPU
- 1 GB RAM
- WEB-CACHE
- Free CDN Included
- SSL сертификат
- One-click WordPress installs
- Хостын и-мэйл
- Хязгааргүй урсгал
Давуу талууд
Түгээмэл асуулт хариулт
Хэрхэн веб байршуулах үйлчилгээг захиалах вэ?
secure.itools.mn – хэрэглэгчийн системд бүртгүүлсэнээр “Үйлчилгээ” цэснээс “Шинэ үйлчилгээ захиалах” цэсээр орж веб байршуулах үйлчилгээг сонгон захиална.
Багтаамж хэд вэ?
Дундын серверийн үйлчилгээ нь хязгааргүй багтаамжтай.
Веб байршуулах үйлчилгээн дээр ямар төрлийн сайт байршуулахад тохиромжтой вэ?
Байгууллагын энгийн танилцуулга веб сайтыг байршуулахад тохиромжтой.
Хэрхэн саб домэйн нэрийг үүсгэх вэ?
Cpanel-д нэвтэрч Subdomains цэснээс өөрийн үүсгэх гэж буй домэйн нэрийг үүсгэж Document Root хэсэгт өөрийн үүсгэх гэж буй домэйн нэрийг аль folder-оос ажилхыг зааж өгнө. Мөн таны домэйн нэрийн сервер хаашаа заагдсанаас хамаарч a record-оор хосттойгоо холбох шаардлагатай.
Танай веб байршуулах үйлчилгээний давуу тал юу вэ?
Дотоодод буюу Монголдоо сервер нь байршина, ингэснээр Монголоос хязгааргүй хурдаар хандах боломжтой.
Веб байршуулах үйлчилгээ гэж юу вэ?
Веб байршуулах үйлчилгээ нь веб сайтуудыг байршуулахад зориулсан системийг тусгайлан бэлтгэсэн бөгөөд нэг серверийн тодорхой үзүүлэлт бүхий талбарыг хэрэглэгчдэд түрээслүүлэх үйлчилгээгээр хангадаг.
WordPress хэрхэн суулгах вэ?
Сонголт 1: Cpanel-д нэвтэрч WordPress Manager Цэснээс install хийж болно.
Сонголт 2: WordPress-ийг Zip төрлөөр татаж аван өөрийн File Manager Цэсний Public_html folder-т extract хийж Yourdomain/wp-admin гэж хандан install хийж болно.
Хэрхэн веб байршуулах үйлчилгээний мэйл Account-уудын асуудлыг засах вэ?
Cpanel-д үүсгэсэн мэйл Account-уудад мэйл явахгүй ирэхгүй асуудал үүссэн тохиолдолд Track Delivery Цэснээс шалтгааныг харан зохицуулах боломжтой.
Хэрхэн Cpanel-ийн backup үүсгэж авах вэ?
Cpanel-д нэвтэрч Backup Wizard цэснээс өөрийн backup-ийн төрлийг сонгон авах боломжтой. Үүнд: Home Directory-үндсэн вебийн file-уудаа авах, MySQL Databases-өгөгдлийн сангаа backup хийж авах, Email Forwarders- үүсгэж ашиглаж буй бүх мэйлүүдээ backup хийж авах
Хэрхэн PHP version солих вэ?
Cpanel-д нэвтэрч Select PHP version Цэсээс өөрийн хүссэн version-гоо сонгох боломжтой.
Хэрхэн FTP account үүсгэж ашиглах вэ?
FTP Accounts цэсэнд нэвтэрч өөрийн мэдээллүүдийг оруулан Account-аа үүсгэн ашиглах боломжтой. Мөн тус үүсгэсэн account-ийг аль folder-т хандаж болохыг зохицуулж болно.
Хэрхэн PHP options-ийг тохируулах вэ?
Select PHP version цэснээс Switch To PHP Options хэсгийг сонгож php 7.1 хүртэл өөрийн хүссэнээр тохируулах, мөн боломжит нэмэлтүүд нэмэх, бусад тохиргоог хийх боломжтой.
Хэрхэн веб байршуулах үйлчилгээтэй NameServer-ээр холбогдсон домэйн нэрийг удирдах вэ?
Cpanel-ийн Zone Editor Цэснээс үүсгэсэн subdomain Болон домэйн нэрийн бусад шаардлагатай бичлэгүүдийг удирдах боломжтой.
Хэрхэн 5 домэйн холбох боломжтой веб байршуулах үйлчилгээн дээр Addon domain нэмэх вэ?
Өөрийн нэмэх гэж буй домэйн нэрээ хоструугаа A record эсвэл name server-ээр холбож Cpanel-ийн Addon domains хэсэгт нэмэх гэж буй домэйн нэрээ бүртгэх хэрэгтэй.
Section