Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлTECH IS UNLIMITED уриатайгаар “ICT EXPO 2023”-д амжилттай оролцлоо.

TECH IS UNLIMITED уриатайгаар “ICT EXPO 2023”-д амжилттай оролцлоо.

Мэдээлэл

Мэдээлэл технологи харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT Expo 2023” 6-р сарын 9-ний өдрөөс эхлэн 6-р сарын 11-ний өдрийг дуустал гурав хоногийн турш амжилттай зохион байгуулагдлаа. ICT Expo 2023-н хувьд Paperless буюу цаасан хэвлэл ашиглахгүй байснаараа өмнөх жилүүдээс онцлог болж өнгөрсөн бөгөөд Айтүүлс ХК-н хувьд “TECH IS UNLIMITED” уриан дор брошюр, цаасан хэвлэл ашиглахгүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломж бүхий Webdy- Хялбар веб сайт угсрах үйлчилгээгээ онцоллоо.

ICT Group zone-н хувьд Ай Си Ти группийн салбар компаниуд нэг Booth-д байршсанаар хэрэглэгчдэд нэг дороос технологийн интеграци шийдлүүдийг цогц байдлаар хүргэх боломжийг олгосон. Айтүүлс ХК нь сонирхолтой, хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, оролцсон хүн бүрд компанийн гарын бэлэг болон ялагчдад 100% үнэ төлбөргүй WEBDY үйлчилгээг ашиглах эрхийн бичиг гардууллаа.

Үзэсгэлэнгийн талбайгаар зочилж, Дата төв, дижитал шийдлүүд, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй танилцсан нийт хэрэглэгчдэдээ баярлалаа.

 

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай