1.www.taniidomainner.mn:2083 эсвэл www.taniidomainner.mn/cpanel (taniidomainner.mn гэсэн сайтын оронд та өөрийн домэйн нэрээ бичнэ) гэсэн холбоосоор та өөрийн cpanel-ын нэр нууц үгээр нэвтэрнэ.
2. Cpanel удирдлагын систем дээрээс Visitors цэсийг сонгон орно.
3. Домайн нэрний ард байрлах search icon дээр дарж орно.
4. Сэжигтэй байж болзошгүй, зөвшөөрөгдөөгүй файл их хэмжээгээр хуудас руу хандаж байгаа эсэхийг шалгаж IP хаягийг олж тогтооно.
5. Тухайн сэжигтэй IP хаягийг удирдлагын хэсгээс блок хийхдээ IP Blocker цэсийг сонгон орно.
6. Блок хийх IP хаягаа оруулан Add товч дарж блоклоно. IP хаягийг нэг нэгээр нь , range -ээр нь , subnet-ээр нь блок хийж болно.
Айтүүлс ХК – Хязгааргүй боломж