SSL тохируулах заавар

НүүрМэдлэгийн СанSSL тохируулах заавар – VestaCP

SSL тохируулах заавар – VestaCP

1. https://xxx.xxx.xxx.xxx:8083 хаягаар хандаж ороод анх манайхаас өгсөн нэр, нууц үгээ бичин нэвтэрнэ.

2 . Удирдлагын панел дээрээс WEB цэсний SSL – тохируулах вебсайтийнхээ edit хэсэгт дарж орно .

3 SSL Support – г enable болгож,SSL support/Generate CSR” – дээр дарж шинэ хуудас руу орно .

 

4 .Шинэ хуудсан дахь шаардлагатай мэдээллүүдийг бөглөөд Generate товчийг дарна. / Email – хэсэг дээр тухайн тохируулах гэж байгаа домэйн нэрийн бүртгэлтэй и-мэйл хаяг , эсвэл тухайн домэйн нэрийн default мэйл хаягуудын (admin , administrator , postmaster , webmaster ) аль нэгийг бичнэ./

5. Ингээд таны CSR key , SSL Certificate , SSL RSA Private Key – үүд үүснэ. Эндээс цаашдаа SSL тохируулахад танд CSR болон RSA Private Key хэрэгтэй. Тиймээс уг key-үүдийг та хадгалж авах шаардлагатай .

6 . Дараагийн алхам www.secure.itools.mn  хэрэглэгчийн системд өөрийн бүртгэлээр  нэвтэрнэ. Үйлчилгээ цэсний миний үйлчилгээнүүд хэсгээс өөрийн захиалсан SSL-ийн үйлчилгээг сонгон Идэвхтэй/Active товчин дээр дарна.

7 . Сертификатыг баталгаажуулах, хүлээн авах и-мэйл хаягаа бичээд 6-р алхамд үүсгэсэн CSR түлхүүрийг харгалзах цонхонд нь хуулаад “Enroll Certificate” товчийг дарна.

8 . “Enroll Certificate“-г дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах линк очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл дараах төлөвтэй байна.

9. Таны мэйл хаягаар баталгаажуулах линк очих ба уг линкийг нээгээд here хэсэгт дарж , гарч ирсэн хэсэгт  “Validation code”-г хуулж тавьснаар баталгаажуулалт амжилттай хийгдэх болно.

10. Имэйлээр ирсэн линкэнд дээр дарахад харагдах хэсэг

11 Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.

12 . Сертификатуудаасаа domainname_tld.crt сертификатаа хуулж аваад SSL support хэсгийн  SSL Certificate хэсэгт хуулна . 6-р алхамд үүсгэсэн SSL key – ээ хуулж аваад SSL Support -ийн SSL Key хэсэгт оруулна .  И-мэйлээр ирсэн үлдсэн гурван certicate – аа дараах дарааллаар  SSL Support -SSLCertificate Authority/Intermediate  хэсэгт хуулж оруулаад SAVE дарна .

Имэйлээр ирэх сертификат файлууд

  1. COMODORSADomainValidationSecureServerCA.crt
  2. COMODORSAAddTrustCA.crt
  3. AddTrustExternalCARoot.crt

Та суулгасан SSL сертификатаа дараах online tool-үүдээр шалгаж болно.

https://www.ssllabs.com/ssltest

https://www.sslshopper.com/ssl-checker.html

https://sslcheck.globalsign.com/

https://www.digicert.com/help/

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй