SSL тохируулах заавар

НүүрМэдлэгийн СанSSL тохируулах заавар-Cpanel

SSL тохируулах заавар-Cpanel

1. www.taniidomainner.mn:2083 эсвэл www.taniidomainner.mn/cpanel (taniidomainner.mn гэсэн сайтын оронд та өөрийн домэйн нэрээ бичнэ) гэсэн холбоосоор та өөрийн cpanel-ын нэр нууц үгээр нэвтэрнэ.

2. Cpanel удирдлагын систем дээрээс SSL/TSL цэсийг сонгон орно.

3. SSL сертификат суулгахын тулд хамгийн түрүүнд CSR түлхүүрээ үүсгэх бөгөөд үүний тулд дараах хэсэг рүү орно.

4. Шаардлагатай мэдээллүүдийг бөглөнө. (“*” тэмдэгтэй мэдээллүүдийг заавал бөглөнө). Шаардлагатай мэдээллүүдийг бөглөсний дараа Generate дарна.

5. cPanel дээр CSR-ийг амжилттай үүсгэсний дараа дараах мэдээлэл гарна.

6. CSR key-г амжилттай үүгэсэн бол  www.secure.itools.mn-д өөрийн бүртгэлээр нэвтэрч  Үйлчилгээ цэсний миний үйлчилгээнүүд хэсгээс өөрийн захиалсан SSL-ийн үйлчилгээг сонгон Идэвхтэй/Active товчин дээр дарна.

7. “Domain Registrant (reg-c) Email Address:” хэсэгт өөрийн домэйний бүртгэлтэй и-мэйлийг бичиж болно эсвэл “Or select a default Email Address:” хэсэгт та өөрийн домэйн нэрээр ашигладаг admin, administrator, hostmaster, postmaster, webmaster гэх мэт и-мэйлүүдээс сонгож бичиж болно. Домэйний бүртгэлтэй и-мэйл болон домэйний default и-мэйлүүдээс өөр и-мэйлээр та сертификат баталгаажуулах боломжгүйг анхаарна уу. Ингээд 5-р алхамд үүсгэсэн CSR түлхүүрийг  Certificate Signing Request  цонхонд нь хуулаад “Enroll Certificate” товчийг дарна.

8. “Enroll Certificate”-ийг дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах холбоос очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл ийм төлөвтэй байна.

9. Таны и-мэйл хаягаар баталгаажуулах линк очих ба уг линкийг нээгээд here хэсэгт дарж , гарч ирсэн хэсэгт  “Validation code”-г хуулж тавьснаар баталгаажуулалт амжилттай хийгдэх болно.

10. И-мэйлээр ирсэн линкэнд дээр дарахад харагдах хэсэг

11. Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь и-мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.

12. И-мэйлээр ирсэн  сертификатуудыг cPanel дээрээ тохируулахдаа 2-р алхамын дагуу удирдлагын панель дээрээс SSL/TSL цэсийг сонгон ороод Manage SSL sites хэсгийг сонгон орно.

13. SSL суулгах домэйн хаягаа сонгоод, CRT хэсэгт enroll хийж авсан сертификатаа хуулсны дараа “Autofill by Domain”-ийг дарахад Private Key (KEY) хэсэг автоматаар бөглөгдөнө. Харин CABUNDLE хэсэгт AddTrustExternalCARoot, COMODORSAAddTrustCA, COMODORSADomainValidationSecureServerCA сертификатуудыг уг дарааллын дагуу хуулж тавиад Install Certificate товчийг дарснаар SSL сертификат суулгах процесс дуусах юм.

14. Та суулгасан SSL сертификатаа дараах online tool-үүдээр шалгаж болно.

https://www.ssllabs.com/ssltest

https://www.sslshopper.com/ssl-checker.html

https://sslcheck.globalsign.com/

https://www.digicert.com/help/

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй