Бизнес имэйл үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанOutlook програм дээр тохируулсан имэйл явахгүй алдаа зааж байгаа тохиолдолд

Outlook програм дээр тохируулсан имэйл явахгүй алдаа зааж байгаа тохиолдолд

Хэрвээ таны имэйл outlook-ээc болон webmail-ээс явахгүй бол доорхи шалтгаануудаас үүдэлтэй байж болно.

  • Имэйл хэрэглэгч цагт имэйл хаягруугаа 10-аас дээш удаа буруу нэвтрэх мэдээллээр нэвтрэх оролдлого хийвэл аюулгүй байдлын үүднээс тухайн сүлжээний IP хаяг сервер дээр блоклогдоно.
  •  Бизнес имэйлийн үйлчилгээ нь масс мэйл үйлчилгээнд зориулагдаагүй ба мэйлийн үйлчилгээгээр цагт нэг имэйл хаягнаас 100 имэйл илгээх боломжтой.

Outlook програм дээр тохируулсан имэйл тань хэвийн ажиллахгүй бол буруу тохиргоо хийснээс болж имэйл ирэхгүй, явахгүй асуудал гарах боломжтой.
/ Outlook дээр тохируулсан имэйл тань болохгүй байгаа тохиолдолд webmail.taniidomainner.mn хаягаар веб хөтөч дээрээсээ хандан имэйл илгээн хүлээж авах боломжтой. /

Outlook програмын тохиргоог шалгах:

1.Outlook програмаа нээж Account Settings – “More Settings ..” гэж орно.

2. “Outgoing Server” сонголтоос “My outgoing server (SMTP) requires authentication” сонголтыг чагтлаастай эсэхийг шалгана. Чагтлаагүй бол чагтална.

3. “Advanced” сонголтоос “Outgoing server (SMTP)” хэсэгт 25 port дугаарыг 587 болгон өөрчилнө. Үүний дараа “OK” товчыг дарж цонхыг хаагаад “Next” товчыг дарна.

Test Account хэсэгт “Log onto incoming mail sever” болон “Send test e-mail message” статус Completed  гэж зааж байвал outlook програмаасаа имэйл явуулж шалгаж үзнэ үү.

Мөн таны outlook програм дээр имэйлийн нууц үг асуусан цонх дахин дахин гарч ирээд байвал имэйлийнхээ нууц үгээ сэргээж аваад тус цонхны password хэсэгт бичнэ.

Бизнес имэйлийн нууц үг сэргээх заавар харах бол энд дарна уу.
Хостын имэйлийн нууц үг сэргээх заавар харах бол энд  дарна уу.

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй