Вэб байршуулах үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанCpanel удирдлагын системд WordPress суулгах

Cpanel удирдлагын системд WordPress суулгах

1.  www.wordpress.org сайтаас wordpress.zip файлыг татаж авна.

2. www.taniidomainner.mn:2083 эсвэл www.taniidomainner.mn/cpanel (taniidomainner.mn гэсэн сайтын оронд та өөрийн домэйн нэрээ бичнэ) гэсэн холбоосоор та өөрийн cpanel-ын нэр нууц үгээр нэвтэрнэ.

3. cPanel-д нэвтрэн орсны дараа File Manager цэсрүү орно. Тухайн хэсэгт таны сайтын бүх файлууд хадгалагдаж байдаг.

4. Гарч ирсэн хэсэгт public_html хавтсанд upload товчийг дарж татаж авсан wordpress-ийн .zip файлыг байршуулна.

5. public_html хавтсанд хуулсан wordpress-ийн .zip файлаа Extract товч дээр дарж задална. Задалсны дараа public_html хавтсан дотор wordpress гэсэн хавтас үүсэх бөгөөд уг хавтаснаас бүх файлуудыг public_html хавтас луу хуулна.   Задалж хуулсан wordpress файл нь дараах байдалтай харагдана.

6.  Cpanel дээрх   MySQL Database Wizard хэсэгт өгөгдлийн сангаа үүсгэнэ.

7. Шинээр үүсэх өгөгдлийн сангийн нэрийг оруулж Next Step товч дарж үргэлжлүүлнэ.

8.Өгөгдлийн сан дээр хэрэглэгч үүсгэнэ.  Username хэсэгт хэрэглэгчийн нэрийг оруулж, password хэсэгт хэрэглэгчийн нууц үгийг оруулж Create User товчин дээр дарахад өгөгдлийн сангийн хэрэглэгч амжилттай үүснэ.

9. Хэрэглэгч үүсгэсний дараа ALL PRIVILIGES-г сонгож Next Step товчин дээр дарна.

10. cPanel удирдлагын хэсэгт хуулсан wordpress-дээ нэвтрэхдээ интернэт хөтөч дээрээ www.taniidomainner.mn/wp-admin/ хуудас руу орж cpanel дээр үүсгэсэн өгөгдлийн сан болон хэрэглэгчийн мэдээллийг оруулан Submit товч дээр дарна.

11. www.taniidomainner.mn/wp-admin/ хуудас руу орж cpanel дээр үүсгэсэн датабэйс болон хэрэглэгчийн нэрсийг оруулж өгсний дараа Run the Install товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.  болно.

12. www.taniidoman.mn/wp-login.php хуудас руу нэвтрэх нэр нууц үг болон бүртгүүлэх гэж буй имэйл хаягийг оруулж өгч wordpress install хийнэ. Ингэснээр wordpress амжилттай таны хост дээр суугдаж ажиллах боломжтой.

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

 

 

 

 

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй