Вэб байршуулах үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанCpanel – Subdomain хэрхэн үүсгэх вэ?

Cpanel – Subdomain хэрхэн үүсгэх вэ?

Subdomain гэдэг нь таны үндсэн домэйн нэрний өмнө үүсэх дэд нэрийг хэлнэ. Жишээ нь: Таны үндсэн домэйн нэр company.com бол

-manage.company.com;
-support.company.com;
– development.company.com эдгээр нь subdomain болно. Та манайхаас хостингийн үйлчилгээ авснаар өөрийн домэйн дээрээ хязгааргүй subdomain үүсгэх боломжтой юм.

 

1. Интернэт хөтөч дээр www.taniidomainner.mn:2083 эсвэл www.taniidomainner.mn/cpanel (taniidomainner.mn гэсэн сайтын оронд та өөрийн домэйн нэрээ бичнэ) гэсэн холбоосоор та өөрийн cpanel-ын нэр нууц үгээр нэвтэрнэ.

2. Cpanel удирдлагын систем дээрээс Domains цэсийг сонгон орно.

3. Гарч ирсэн хэсэгт Create A New Domain  товчийг дарна.

4. Доорх хэсэгт үүсгэх subdomain.domain.mn буюу үүсгэх subdomain-г үндсэн домэйний хамт  бичнэ. Document root буюу subdomain-ын сайт ажиллах замыг зааж өгөөд  Submit товчийг дарснаар subdomain үүснэ.

5. Үүсгэсэн subdomain-оо устгахын тулд Cpanel-нхаа Domains хэсгээс    subdomain-оо сонгоод Remove товч дарна.

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй