Вэб байршуулах үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанCpanel руу хэрхэн нэвтрэх вэ?

Cpanel руу хэрхэн нэвтрэх вэ?

Манай байгууллагаас  1 болон 5 домэйн удирдах боломжтой (CPanel host and Linux)  буюу  “Вэб байршуулах үйлчилгээ”-г авч ашигладаг бол тухайн хостын удирдлагын систем нь Cpanel байна.  Уг удирдлагын систем рүү нэвтэрч орсноор вэб сайтынхаа файлыг байршуулах,  өгөгдлийн сан үүсгэх, ftp хэрэглэгч үүсгэх, хостын и-мэйлийн үйлчилгээнд и-мэйл хэрэглэгч үүсгэх, ssl тохируулах гэх мэт олон боломжуудтай байдаг. Манайхаас шинээр тухайн үйлчилгээг захиалан  авахад хоструу нэвтрэх мэдээллийг таны  бүртгэлтэй имэйл хаягруу илгээдэг.

Та өөрийн cPanel удирдлагын системд 3 төрлөөр нэвтрэх боломжтой.

  • Домэйн нэрээ хосттойгоо холбож тохируулсан бол өөрийн интернэт хөтөч дээр  www.taniidomainner.mn:2083 портоор хандана.
  • Мөн www.taniidomainner.mn/cpanel гэж бичиж хандана.
  • Secure.itools.mn буюу хэрэглэгчийн системээс нэвтрэх боломжтой

1. www.taniidomainner.mn:2083 болон www.taniidomainner.mn/cpanel  нэвтрэх

2. www.secure.itools.mn буюу хэрэглэгчийн системээс нэвтрэхдээ Үйлчилгээ  цэсний – Миний үйлчилгээнүүд хэсгийг сонгон дарснаас таны хостын үйлчилгээ гарч ирэх бөгөөд арын Идэвхитэй/Active товчин дээр дарж тухайн үйлчилгээний хэсэгт орно.

3. Тухайн хэсгээс cPanel-д нэвтрэх хэсэгт дарснаар шууд өөрийн хостын удирдлагын системд нэвтэрнэ.

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

 

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй