SSL тохируулах заавар

НүүрМэдлэгийн СанComodo SSL тохируулах заавар – NGINX

Comodo SSL тохируулах заавар – NGINX

SSL сертификатаа enroll хийхийн өмнө сервер дээрээ  CSR key (Certificate Signing Request) үүсгэж авсан байх шаардлагатай. Дараа нь манай хэрэглэгчийн системд нэвтэрч өөрийн захиалан авсан SSL үйлчилгээний хэсэгт тус сертификатаа Generate хийж авна. Generate хийхдээ таны анхаарах гол зүйл бол Common name хэсэгт та SSL захиалахдаа юу гэж захиалсан тухайн домэйнээ бичиж үүсгэх хэрэгтэй. (domainname.com, *.domainname.com, subdomain.domainname.com гэх мэт)

1. www.secure.itools.mn буюу хэрэглэгчийн системд бүртгэлтэй хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ.

2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэсээс Миний үйлчилгээнүүд дэд цэсийг сонгон орж бүтээгдэхүүнүүдийн жагсаалтаас SSL-ийн үйлчилгээний ард байгаа Идэвхтэй гэсэн ногоон товчин дээр дарна.

3. Сертификатыг баталгаажуулах, хүлээн авах мэйл хаягаа бичихдээ “Domain Registrant (reg-c) Email Address:” хэсэгт өөрийн домэйний бүртгэлтэй и-мэйлийг бичиж болно эсвэл “Or select a default Email Address:” хэсэгт та өөрийн домэйн нэрээр ашигладаг admin, administrator, hostmaster, postmaster, webmaster гэх мэт и-мэйлүүдээс сонгож бичиж болно. Домэйний бүртгэлтэй и-мэйл болон домэйний default и-мэйлүүдээс өөр и-мэйлээр та сертификат баталгаажуулах боломжгүйг анхаарна уу.

Ингээд үүсгэсэн CSR key-ээ Certificate Signing Request цонхонд хуулаад “Enroll Certificate” товчийг дарна.

4. “Enroll Certificate”-ийг дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах холбоох очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл ийм төлөвтэй байна.

5. Таны и-мэйл хаягаар баталгаажуулах холбоос очих ба уг холбоосыг нээгээд “Validation code”-ийг нь хийснээр баталгаажуулалт амжилттай хийгдэх болно.

6.  Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.
Доорх холбоос дээр дарж зааврын дагуу сервер дээрээ сертификатаа суулгана.

 

Comodo SSL Суулгах -NGINX

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй