SSL тохируулах заавар

НүүрМэдлэгийн СанComodo SSL enroll хийж, баталгаажуулах заавар – Apache

Comodo SSL enroll хийж, баталгаажуулах заавар – Apache

SSL сертификатаа enroll хийхийн өмнө сервер дээрээ  CSR key (Certificate Signing Request) үүсгэж авсан байх шаардлагатай. Дараа нь манай хэрэглэгчийн системд нэвтэрч өөрийн захиалан авсан SSL үйлчилгээний хэсэгт тус сертификатаа Generate хийж авна. Generate хийхдээ таны анхаарах гол зүйл бол Common name хэсэгт та SSL захиалахдаа юу гэж захиалсан тухайн домэйнээ бичиж үүсгэх хэрэгтэй. (domainname.com, *.domainname.com, subdomain.domainname.com гэх мэт)

1. www.secure.itools.mn буюу хэрэглэгчийн системд бүртгэлтэй хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ.

 

2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэснээс Миний үйлчилгээнүүд хэсгийг сонгоно.

3. Гарч ирсэн үйлчилгээнүүдийн жагсаалтаас SSL үйлчилгээг сонгон Идэвхтэй/Active товчийг дарна.

4. Гарч ирсэн Certificate Management Dashboard хэсэг дээр  SSL cертификатыг баталгаажуулах мэдээллүүдийг оруулна. Ингэхдээ:

Domain Registrant (reg-c) Email Address  хэсэгт өөрийн домэйний бүртгэлтэй и-мэйлийг бичиж болно эсвэл

Or select a default Email Address хэсэгт та өөрийн домэйн нэрээр ашигладаг admin, administrator, hostmaster, postmaster, webmaster гэсэн үндсэн 5 и-мэйлүүдээс сонгож бичиж болно. Домэйний бүртгэлтэй и-мэйл болон домэйний default и-мэйлүүдээс өөр и-мэйлээр та сертификат баталгаажуулах боломжгүйг анхаарна уу.

Certificate Signing Request цонхонд  сервер дээрээ үүсгэж авсан  CSR key-ээ хуулаад Enroll Certificate товчийг дарна.

5. Enroll Certificate-г дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах линк очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл дараах төлөвтэй байна.

6. Таны  и-мэйл хаягаар баталгаажуулах линк очих ба уг линкийг нээгээд here хэсэгт дарж , гарч ирсэн хэсэгт  “Validation code”-г хуулж тавьснаар баталгаажуулалт амжилттай хийгдэх болно.

7.  Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа SSL сертификатууд нь и-мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.

8. Амжилттай баталгаажуулалтаа хийж SSL сертификатуудаа хуулж татаж авсан бол доорх линкээр орж сервер дээрээ сертификатаа хэрхэн  суулгах талаар заавартай танилцана уу.

9.   Apache дээр mod_ssl ашиглаж ssl суулгахдаа и-мэйлээр ирсэн сертификатуудаа задалж сервер дээрээ хуулна. И-мэйлээр ирсэн сертификатууд  ихэвчлэн yourDomainName.crt and yourDomainName.ca-bundle  нэртэй байдаг.

    Comodo SSL Суулгах – Apache & mod_ssl

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй