SSL тохируулах заавар

НүүрМэдлэгийн СанComodo SSL тохируулах заавар – Apache

Comodo SSL тохируулах заавар – Apache

Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж авна. Үүсгэж авсан CSR key-ээрээ манай хэрэглэгчийн систем рүү орж SSL-ээ Generate хийнэ.
Generate хийхдээ таны анхаарах гол зүйл бол Common name хэсэгт та SSL захиалахдаа юу гэж захиалсан тухайн домэйнээ бичиж үүсгэх хэрэгтэй. (domainname.com, *.domainname.com, subdomain.domainname.com гэх мэт)

1. itools.mn сайт руу орж баруун дээд буланд байрлаж байгаа “Хэрэглэгчийн систем” гэсэн цэс рүү дарж орон хэрэглэгчийн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтэрнэ.
зураг 1

2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэснээс Миний бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дэд цэсийг сонгон орж Бүтээгдэхүүнүүдийн жагсаалтаас SSL-ийн үйлчилгээний ард байгаа Идэвхтэй гэсэн ногоон товчин дээр дарна.

3. Сертификатыг баталгаажуулах, хүлээн авах мэйл хаягаа бичихдээ “Domain Registrant (reg-c) Email Address:” хэсэгт өөрийн домэйний бүртгэлтэй и-мэйлийг бичиж болно эсвэл “Or select a default Email Address:” хэсэгт та өөрийн домэйн нэрээр ашигладаг admin, administrator, hostmaster, postmaster, webmaster гэх мэт и-мэйлүүдээс сонгож бичиж болно. Домэйний бүртгэлтэй и-мэйл болон домэйний default и-мэйлүүдээс өөр и-мэйлээр та сертификат баталгаажуулах боломжгүйг анхаарна уу. Ингээд үүсгэсэн CSR key-ээ Certificate Signing Request цонхонд хуулаад “Enroll Certificate” товчийг дарна.

4. “Enroll Certificate”-г дарсны дараа таны мэйлээр баталгаажуулах линк очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл ийм төлөвтэй байна.

5. Таны мэйл хаягаар баталгаажуулах линк очих ба уг линкийг нээгээд “Validation code”-г хийснээр баталгаажуулалт амжилттай хийгдэх болно.

6.  Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.
Доорх линк дээр дарж зааврын дагуу сервер дээрээ сертификатаа суулгана.

 

Comodo SSL Суулгах – Apache & mod_ssl

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй