Хэрэв таны сервер centos 7.0 үйлдлийн систем суулгасан бол дараах зааврын дагуу серверийн ip хаягаа солих боломжтой.
1. Терминал горимоос серверлүү root эрхээрээ нэвтэрч орно.
2. Амжилттай нэвтэрч орсон бол өөрийн серверийн ip хаягийг ip a коммандаар харах боломжтой. Ингэхэд тухайн сервер дээрх Loopback ip address болон үндсэн IPv4 болон IPv6 хаягийн интерфэйс ens160 гэсэн нэртэйгээр харагдана.
#ip a
3. Тухайн интерфэйс дэхь IP хаягийг өөрчлөхийн тулд vi /etc/sysconfig/network-scripts/ifcfg-ens160 хавтсанд ifcfg коммандыг ашиглан өөрчлөлтийг хийнэ. Зарим ifcfg-ens160 файл centos үйлдлийн системийн хувилбараас хамаарч өөр форматтай харагдахыг анхаарна уу.
# vi /etc/sysconfig/network-scripts/ifcfg-ens160
4. Тухайн хэсэгт өөрчлөлт буюу edit хийхэд centos үйлдлийн систем дээр i үсэг дарж edit хийх боломжтой болдог. Ингээд IP хаяг, subnetmask, default gateway, DNS дээр шаардлагатай утгуудыг солиж тавина.
5. Тохиргоог хадгалж гарсны дараа сүлжээг restart хийх шаардлагатай. Тохиргоог хадгалахдаа :wq комманд ашиглана.
#systemctl restart network