1. Хэрэглэгчийн систем рүү бүртгэлтэй мэйл хаягаараа нэвтэрнэ. Хэрвээ та манай шинэ хэрэглэгч бол энд дарж зааврын дагуу бүртгүүлнэ үү.
2. Үйлчилгээ цэснээс Шинэ үйлчилгээ захиалах сонгоно.
3. Хостын төрлөө сонгоод Захиалах товчийг дарна.
4. Та дараах сонголтуудаас өөрт тохирохыг сонгоод үргэлжлүүлнэ.
5. Төлбөрийн циклийг солих бол шинэчлэх хугацаа сонгох хэсгээс сонголтоо хийгээд, Нэмэлт үйлчилгээнүүдээ сонгох шаардлагатай бол нэмнэ. Шаардлагагүй тохиолдолд Үргэлжлүүлэх товчийг дарна.
6. Хостын үйлчилгээ сонгогдсон учраас Захиалгыг дуусгах-ыг даран үргэлжлүүлнэ.
7. Төлбөр төлөх хэлбэр болон шаардлагатай хэсгүүдийг бөглөн Захиалгыг дуусгах товчийг дарна.
8. Төлбөрийн төрлөөс хамааран төлбөрийн хэсэг гарч ирнэ. Шилжүүлэг сонголтыг сонгосон бол нэхэмжлэх гарч ирэх бөгөөд нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөгдсөнөөр үйлчилгээ идэвхэжнэ. Та шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга дээр нэхэмжлэхийн дугаар мөн НӨАТ авах байгууллагынхаа регистрийн дугаарыг хамт илгээнэ.
Танд шаардлагатай асуух зүйл гарвал 75755585 дугаараар холбогдож мэдээлэл авах боломжтой.
Айтүүлс ХК
Хязгааргүй боломж