Хэрэв та өөрийн виртуал серверээ унтраах, асаах эсвэл дахин ачааллуулах шаардлага гарвал хэрэглэгчийн системээс удирдах боломжтой.
1. www.secure.itools.mn буюу хэрэглэгчийн системд бүртгэлтэй хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ.
2. Хэрэглэгчийн системд амжилттай нэвтэрсэн бол Үйлчилгээ цэсний Миний үйлчилгээнүүд хэсгийг сонгон дарахад таны VPS үйлчилгээ Active буюу идэвхитэй гэсэн төлөвтэй харагдана. Тухайн Active/Идэвхитэй гэсэн ногоон товчин дээр дарж үйлчилгээрүүгээ орно.
3. Үйлчилгээ рүүгээ нэвтэрсэн бол доорх зурган дээр улаанаар тодруулсан хэсэгт буй 3 сонголт харагдана. ногоон – АСААХ, улаан – УНТРААХ, шар – ДАХИН АЧААЛЛАХ команд таны серверт өгнө.
Айтүүлс ХК – Хязгааргүй боломж