Хэрэв таны и-мэйл хаягнаас спам и-мэйл илгээж байгаа бол:
Таны и-мэйл хаягнаас спам и-мэйл илгээж байна гэдэг нь хэн нэгэн этгээд таны и-мэйл хаягийг ашиглан өөрийн ашиг сонирхлын төлөө олон төрлийн и-мэйл хаяг руу давтамжтайгаар и-мэйл илгээхийг хэлнэ. Тухайн и-мэйлд хуурамч мэдээ мэдээлэл, хэн нэгнийг залилах агуулгатай зүйлс байдаг бөгөөд энэ нь таныг ч бас хэрэгт унагаах аюултай юм.
1. Хэрвээ танд спам мэйл ирж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу.
- Үл мэдэх харилцагчаас ирсэн тодорхой бус холбоос дээр дарахгүй байх. Учир нь вирустэй файлыг шууд татахаар оруулсан байдаг.
- Мөн үл мэдэх харилцагчаас ирсэн файлыг нээхгүй байх. Вирустэй тухайн файлд хавсарсан байж болзошгүй.
- Улаан сум заасан товч(more actions) дээр дарж “view source” гэж харснаар та цаад илгээж байгаа и-мэйл сервер болон ip хаяг болон үндсэн илгээж байгаа мэйлийг харах боломжтой.
2.Авах арга хэмжээ
- Та и-мэйл хаягийн нууц үгээ үсэг, тоо болон тэмдэгт орсон хүчтэй нууц үгээр солих хэрэгтэй.
- Мөн вирустэй төхөөрөмж болон и-мэйлийн програм дээр тохируулсан бол холболтыг салгаж тухайн төхөөрөмжийн вирусийг цэвэрлэн нууц үгийг солих.
- Тухайн “more action” дээр даран “Create filter rule” сонгосноор танд их хэмжээгээр ирж байгаа спам мэйлээс өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой. Жишээ нь:
Conditions: subject “ Та азтан боллоо баяр хүргэе !!! “ гэсэн толгойтой
Conditions: From Midoneisreal@gmail.com гэсэн мэйлийг
Actions: Discard буюу хүлээж авахаас татгалзах
Actions: Reject буюу хүлээж авахгүйгээр няцаах
Гэх мэт үйлдлүүд хийж болох юм.
Айтүүлс ХК – Хязгааргүй боломж