OSX Mail програмыг ажиллуулна.
1. Гарч ирэх цонхон дээр тохируулах и-мэйл хаягийнхаа мэдээллийг бөглөнө. Энэ цонхноос Continue товч дарж үргэлжлүүлнэ.
Full name: Хэрэглэгчийн нэрийг бичнэ
E-mail Address: И-мэйл хаягаа бичнэ
Password: И-мэйлийн нууц үгээ бичнэ
2. И-мэйл хэрэглэгчийнхээ төрлийг IMAP ба POP аль нэгийг нь сонгоно.
- IMAP сонголтоор тохируулбал таны имэйлүүд OSX mail-н програм болон webmail.taniidomainner.mn гэж өөрийн имэйл хаягаараа ороход имэйлүүд сервер дээрээ хадгалагдана.
- POP сонголтоор тохируулбал таны имэйлүүд зөвхөн OSX mail-н програм дээр хадгалагдана.
Хэрвээ IMAP сонгосон бол Incoming Mail Server: imap.taniidomainner.mn
POP протоколыг сонгосон бол Incoming Mail Server: pop.taniidomainner.mn гэж бичнэ.
3. Outgoing mail server хэсэгт smtp.taniidomainner.mn
Use only this server гэдгийг чагтлахгүй.
Use Authentication хэсгийг чагтлаж и-мэйл хаяг болон нууц үгээ бүтнээр нь бичнэ.
4. Outgoing mail server security
Энэ хэсгээс Use Secure Socket Layer (SSL) сонголтыг сонгож цааш үргэлжлүүлнэ.
5. Account Summary
Тохиргоо хийгдсэний дараа и-мэйл хэрэглэгчийн мэдээлэл харагдана. Take account online чагтлана. Create товч дарна.
И-мэйлийн тохиргоо амжилттай хийгдсэн бол OSX mail програм автоматаар нээгдэнэ.