1. Outlook програм дээр и-мэйл хаяг нэмэх бол File цэсийн Info хэсгээс Add Account товч дээр дарж шинээр и-мэйл хаяг тохируулна.
2. Хэрвээ шинээр суулгасан Outlook дээрээ и-мэйл хаяг холбох бол тохируулах и-мэйл хаягаа бичнэ. Advanced options дээр даран “Let me set up my account manually” гэсэн хэсгийг чагтлан “Connect” дарна уу.
Username: Хэрэглэгчийн и-мэйл хаяг (Жишээ нь: webmail.taniidomainner.mn хаягаар нэвтрэх и-мэйл)
2. Гарч ирсэн сонголтуудаас IMAP эсвэл POP гэсэн хэсгийг сонгоно уу.
POP сонголтоор тохируулбал таны и-мэйлүүд зөвхөн Outlook и-мэйлийн програм дээр хадгалагдана. webmail.taniidomainner.mn гэж өөрийн и-мэйл хаягаараа ороход и-мэйлүүд сервер дээр хадгалагдахгүй. IMAP сонголтоор тохируулбал таны и-мэйлүүд Outlook и-мэйлийн програм дээр болон webmail.taniidomainner.mn гэж өөрийн и-мэйл хаягаараа ороход и-мэйлүүд сервер дээр хадгалагдана.
3. Тохиргооны хэсэг.
- Хэрвээ Та манай Бизнем и-мэйл үйлчилгээг ашигладаг бол дараах тохиргоог хийнэ.
Incoming mail server: mail.taniidomainner.mn
Port: 143
Encryption method : Auto (none)
Outgoing mail server (SMTP): mail.taniidomainner.mn
Port: 587
Encryption method : Auto (TLS)
- Хэрвээ Та манай Business email hosting гэсэн и-мэйл үйлчилгээг ашигладаг бол дараах тохиргоог хийнэ.
Incoming mail server: imap.taniidomainner.mn
Port: 143 (Хэрэв SSL encryption сонгох бол 993)
Encryption method : Auto (none)
Outgoing mail server (SMTP): smtp.taniidomainner.mn
Port: 587 (Хэрэв SSL encryption сонгох бол 465)
Encryption method : Auto (TLS)
Эдгээр цонхыг зөв алдаагүй бөглөж дууссан бол “Next” товч дээр дарна уу.
4. Password хэсэгт нууц үгээ бичин,”Connect” товчийг дарна уу.
5. Тохиргоо амжилттай хийгдэж “Account successfully added” гэсэн дараах цонх гарч ирнэ. Та “Done” товчийг дарж дуусгана уу.
6. Хэрэв статус “Something went wrong” болсон тохиолдолд таны оруулсан мэдээлэл буруу эсвэл сервертэй холбогдох боломжгүйг заана. Энэ тохиолдолд дээрхи аргуудаар шалгаж үзнэ үү.
- И-мэйл хаяг зөв эсэх
- Нууц үгийг зөв бичих
- SMTP Port-н дугаарыг 587 болгосон байх
- Webmail-ээр нэвтэрч орж шалгах
Айтүүлс ХК – Хязгааргүй боломж