Хэрэглэгч та бусад реселлерээс эзэмшдэг бизнес и-мэйлийн үйлчилгээгээ iTools руу шилжүүлэх хүсэлтэй бол:
1. Хэрвээ танд и-мэйлүүд тань хэрэгтэй, хадгалж авах шаардлагатай бол outlook и-мэйлийн програмтай и-мэйлээ холбож компьютер дээрээ нөөцөлж авна.
2. И-мэйлүүдээ нөөцөлж авсан бол удирдлагын системээсээ и-мэйлийн үйлчилгээгээ “Delete Order” хийнэ.
3. iTools-д и-мэйлийн үйлчилгээгээ захиалж домэйн дээрээ и-мэйлтэй холбох тохиргоо хийлгэнэ.
4. И-мэйлийн үйлчилгээ амжилттай идэвхижсэн бол и-мэйл хаягуудаа тус зааврын дагуу iTools-н хэрэглэгчийн систем дээр үүсгэнэ. webmail.taniidomainner.mn гэж өөрийн и-мэйлрүүгээ нэвтрэхэд и-мэйлийн үйлчилгээ шинээр эхэлнэ.
5. Хуучин хадгалж авсан и-мэйлүүдээ манайхаас авсан и-мэйлийн үйлчилгээрүү зөөж оруулахын тулд и-мэйл хаягаа outlook дээр IMAP-р тохируулах хэрэгтэй. Ингэснээр таны outlook дээр 2 и-мэйл хаяг үүсэх юм.
1. Хуучин реселлерийн и-мэйл хаяг 2. Манайхаас авсан шинэ и-мэйл хаяг
6. Хуучин и-мэйл хаягнаасаа шинэ и-мэйл хаягруугаа и-мэйлүүдээ зөөж оруулахын тулд хэрэгтэй и-мэйлүүдээ идэвхижүүлээд шинэ и-мэйл хаягийнхаа харгалзах фолдерт хулганаараа чирж оруулна. И-мэйлүүдээ манай и-мэйлийн үйлчилгээрүү шилжсэн эсэхийг шалгахын тулд webmail.taniidomainner.mn руугаа хандана.
7. Бүх и-мэйлүүдээ амжилттай зөөж оруулсан бол Send/Receive All folders товч дээр дарж шинэ мэйлээ refresh хийнэ.