Бизмэйл үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанБизмэйл спам илгээхээс сэргийлэх болон ирсэн мэйлийг шалгах

Бизмэйл спам илгээхээс сэргийлэх болон ирсэн мэйлийг шалгах

Хэрвээ таны мэйлээс спам илгээж байгаа бол:

  1. Та мэйлийн нууц үгээ үсэг, тоо болон тэмдэгт орсон хүчтэй нууц үгээр солих хэрэгтэй.
  2. Мөн вирустэй төхөөрөмж дээр тохируулсан бол холболтыг салгаж тухайн төхөөрөмжийн вирусийг цэвэрлэн дахин хүчтэй нууц үгээр дахин солих.

Таны мэйлээс спам мэйл илгээж байна гэдэг нь хэн нэгэн этгээд таны мэйлийг ашиглан өөрийн ашиг сонирхлын төлөө олон төрлийн мэйл хаяг руу давтамжтайгаар мэйл явуулхыг хэлнэ. Тухайн мэйлд хуурамч мэдээ мэдээлэл, хэн нэгнийг залилах агуулгатай зүйлс их байдаг бөгөөд энэ нь таныг ч бас хэрэгт унагаах аюултай юм.

Хэрвээ танд спам мэйл ирж байгаа бол:

  1. Үл мэдэх харилцагчаас ирсэн тодорхой бус холбоос дээр дарахгүй байх. Учир нь вирустэй файлыг шууд татахаар оруулсан байдаг.
  2. Мөн үл мэдэх харилцагчаас ирсэн файлыг нээхгүй байх. Вирустэй тухайн файлд хавсарсан байж болзошгүй.
  3. Улаан сум заасан товч(more actions) дээр дарж “view source” гэж харснаар та цаад илгээж байгаа мэйл сервер болон ip хаяг болон үндсэн илгээж байгаа мэйлийг харах боломжтой.
  4. Тухайн “more action” дээр даран “Create filter rule” сонгосноор танд их хэмжээгээр ирж байгаа спам мэйлээс өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой. Жишээ нь:

Conditions: subject “ Та азтан боллоо баяр хүргэе !!! “ гэсэн толгойтой

Conditions: From Midoneisreal@gmail.com гэсэн мэйлийг

Actions: Discard буюу хүлээж авахаас татгалзах

Actions: Reject буюу хүлээж авахгүйгээр няцаах

Гэх мэт үйлдлүүд хийж болох юм.

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй