Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлISO/IEC 27001:2022 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН менежментийн тогтолцооны олон улсын “Тэргүүлэх аудитор”-н гэрчилгээгээ гардан авлаа

ISO/IEC 27001:2022 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН менежментийн тогтолцооны олон улсын “Тэргүүлэх аудитор”-н гэрчилгээгээ гардан авлаа

Мэдээлэл

Дата төв, программ хангамж, мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэгч “Айтүүлс” ХК-н Техникийн үйл ажиллагааны хэлтсийн менежер Ч. Гансүлд ISO/IEC 27001:2022 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН менежментийн тогтолцооны олон улсын “Тэргүүлэх аудитор” болж, гэрчилгээгээ гардан авлаа.

Манай компани нь хэрэглэгчдэдээ мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, тасалдалгүй,  чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор  ISO/IEC 27001:2013 Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болон ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартуудыг 2023 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

Уг стандартуудын хэрэгжилтийг сайжруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Монголын стандарт, чанарын хүрээлэн, Олон улсын BSCIC байгууллага хамтран зохион байгуулсан IEC 27001:2022 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН менежментийн тогтолцооны олон улсын “Тэргүүлэх аудитор”-н сургалтад Техникийн үйл ажиллагааны менежер Ч.Гансүлд хамрагдан, Олон улсын шалгалтаа амжилттай өгч, гэрчилгээгээ гардан авлаа.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай