Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАйтүүлс ХК нь cPanel компанийн АЛБАН ЁСНЫ PARTNER боллоо

Айтүүлс ХК нь cPanel компанийн АЛБАН ЁСНЫ PARTNER боллоо

Мэдээлэл

WEB CONTROL PANEL гэдэг нь серверийн нарийн төвөгтэй тохиргоонуудыг хялбарчилж, хэрэглэгчдэд хялбараар веб сайтаа байрлуулах, засварлах, хөгжүүлэхэд зориулагдсан хэрэгсэл юм. Дэлхий дээрх хостингийн компаниуд хэд хэдэн төрлийн Web control panel -г  хэрэглэгчдэдээ санал болгодог ч  тэдгээрээс хамгийн олон веб сайт ашигладаг Web control panel бол cPANEL юм.  2022 оны байдлаар дэлхий нийтээр нийт 4.5 сая орчим веб сайт cPanel удирдлагын панелыг ашиглаж байна гэсэн судалгаа байдаг.

Айтүүлс ХК нь 2012 оноос эхлэн cPanel удирдлагын панелтэй ВЕБ БАЙРШУУЛАХ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл өнгөрөгч 2023 оны 11 сард Айтүүлс ХК -н инженерүүд cPanel & WHM System Administrator I Certification Level 1, Level 2, cPanel-Certified-Partner-Accreditation түвшнүүдийн болзлыг хангаж сертификат авсанаар Айтүүлс ХК cPanel компанийн АЛБАН ЁСНЫ PARTNER  боллоо. Ингэснээр та өөрийн ВЕБ БАЙРШУУЛАХ үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудал, тусламжийг Айтүүлс ХК – н албан  ёсны Cpanel сертификат бүхий инженерүүдээс 24/7 авах боломжтой боллоо.

#АйтүүлсХК #ITOOLSJSC #Хязгааргүйболомж #UnlimitedPossibilities

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай