Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлHDD-с SSD storage-рүү шилжихэд бэлэн үү?

HDD-с SSD storage-рүү шилжихэд бэлэн үү?

Мэдээлэл

Жилээс жилд технологийн төхөөрөмжүүд ашиглахад илүү хялбар, өндөр хүчин чадал бүхий  болсоор байгаа нь хэрэглэгчдэд үр ашигтай ажиллах боломжийг олгож байна.  Бидний өдөр тутам хэрэглэгддэг төхөөрөмжүүдээс таны илгээж, ашиглаж байгаа файлуудыг хадгалах үндсэн 2 төрлийн ойлголт байдаг нь HDD болон SSD storage юм. Өөрөөр хэлбэл таны веб сайтын багтаамж, хандалтын хурд зэрэг нь хостинг үйлчилгээний хадгалах төхөөрөмжөөс шууд шалтгаалдаг гэсэн үг юм.

Тэгвэл SSD storage гэж яг юу вэ? (Solid-state drive)

SSD storage нь энгийнээр мэдээлэл хадгалах санах ой буюу сүүлийн үеийн өгөгдөл хадгалах технологи юм. SSD нь ерөнхийдөө флаш дисктэй ижил технологийг ашигладаг боловч илүү өргөн цар хүрээтэй.

SSD storage нь хэд хэдэн санах ойн эсүүдийг агуулсан санах ойн чипүүдээс бүрддэг бөгөөд үндсэн гурван төрлийн санах ойн эсүүдийг авч үздэг:

  • Нэг түвшний эсүүд (SLC)
  • Олон түвшний эсүүд (MLC)
  • Гурвалсан түвшний эсүүд (TLC)

SLC нь зөвхөн хоёр бит өгөгдөл (a 1 эсвэл 0) багтаах боломжтой бөгөөд энэ нь илүү өндөр түвшний нарийвчлал, гэхдээ өндөр өртөгтэй гэсэн үг юм. MLC нь нэг нүдэнд хоёр бит өгөгдөл агуулдаг ба TLC нь гурав буюу битийн өсөлт бүр нь нарийвчлал, хурдыг өөрчлөхөд хүргэдэг боловч илүү өндөр үнээр авах боломжтой гэсэн үг юм.

Тэгвэл бид яагаад HDD-с SSD storage-руу шилжих шаардлагатай вэ?

1. Илүү хурдан

SSD хард нь цөөн тооны хөдөлгөөнт хэсгүүдтэй байдаг тул илүү үр дүнтэй ажилладаг. Хэрэглэгчийн хувьд энэ нь таны веб сайтруу хандах хандалтад шууд нөлөөлнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл таны веб сайт руу өмнө нь 1 минутад 170 удаа хандалт хийдэг байсан бол SSD storage-тай болсноор 1700 удаа хандалт хийх боломжийг олгоно. Иймээс SSD storage нь илүү ашиглахад хялбар байхаас гадны үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлнэ.

2. Дуу чимээ бага

SSD storage-н бас нэг давуу тал бол олон тооны хөдөлгөөнт хэсгүүд агуулаагүй технологийг ашигладаг тул их хэмжээний дуу чимээ гаргахгүйгээр ажиллах боломжийг олгодог.

3. Хэрэглэхэд хялбар

Эд анги буюу бүрдэл хэсэг нь амархан гэмтэх, эвдрэх магадлал багассанаар таны веб сайтын тасалдалгүй ажиллах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг юм.  Ерөнхийдөө SSD storage нь ямар нэг засварлал гэмтэлгүйгээр урт хугацаанд ажиллах боломжтой нь таны үйл ажиллагаа хард дискнээс үүдэн тасалдах, гацах асуудал үүсэхгүй.

4. Эрчим хүчний хэрэглээ бага

SSD storage-г ашиглахын тулд HDD шиг их хэмжээний эрчим хүч ашигладаггүй. Эрчим хүчний хэрэглээгээ ухамсарлаж, багасгах арга нь эх дэлхийгээ хайрлаж буй энгийн бөгөөд ухаалаг хэрэглээ юм.

5. Хөнгөн бөгөөд зөөвөрлөхөд Хялбар

SSD storage нь илүү жижиг бөгөөд хөнгөн байдаг нь аливаа засвар, үйлчилгээ үзүүлэхэд цаг хугацааг хэмнэх боломжийг олгодог.

Ерөнхийдөө таны веб сайтын хурдан ажиллах, өндөр хандалт авах хүчин чадал зэрэг нь таны сонгосон хостинг үйлчилгээний үзүүлэлттэй шууд хамааралтай байдаг тул та хостинг үйлчилгээг сонгохдоо дээрх үзүүлэлтүүдийг сайтар авч үзэх шаардлагатай.

Айтүүлc ХК-н веб байршуулах үйлчилгээний бүх багцууд SSD storage болсноор

  • Таны веб сайт дуудагдах хугацаа 9-15 дахин хурдан болохоос гадна
  • Унших, бичих хурд 10 дахин сайжирч
  • Backup нөөцлөлтийн хурд 5 дахин нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл өмнө нь 1минутанд 10 хэрэглэгч таны веб сайт руу 170 удаа хандах боломжтой байсан бол SSD хард Cache-болсноор 1700 удаа хандах боломжтой гэсэн үг юм.

Та яг одоо бидэнтэй холбогдон HDD storage бүхий веб байршуулах үйлчилгээг SSD storage-тэй веб байршуулах үйлчилгээнд үнэ төлбөргүй шилжүүлэг хийлгэх боломжтой.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай