Бизнес имэйл үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанБизнес и-мэйл үйлчилгээний хаягийн тоог нэмэх заавар

Бизнес и-мэйл үйлчилгээний хаягийн тоог нэмэх заавар

1. Бизнес майл үйлчилгээний хэрэглэгчийн тоогоо хэрэглэгчийн системээсээ нэмэх боломжтой бөгөөд хэрэглэгчийн системдээ нэтрэн Үйлчилгээ хэсгийн Миний үйлчилгээ гэсэн цэс дээр дарна.

 

2. Таны үйлчилгээнүүд гарч ирэх бөгөөд та өөрийн тоо нэмэх гэж буй бизмэйлийн үйлчилгээг сонгон идэвхитэй/active/ товчин дээр дарж орно.

 

 

3. Дараа нь баруун цэсэнд байрлах Тохиргоог өөрчлөх сонголтууд сонголтыг хийнэ.

 

 

4. Үүний дараа одоо байгаа мэйл аккаунтын тоог нэмэх цонх гарч ирнэ. Таны одоо байгаа и-мэйл эрхийн тоон дээр та нэмэх и-мэйлийн тоог нэмэн гарсан тоогоо бичнэ.

 

 

5. Үүний дараа үргэлжлүүлэх дээр дарна.

 

 

6. Төлбөрийн хэсэг гарч ирэх бөгөөд та захиалгаа шалгаж үзээд нэхэмжлэлийг хүлээн авна уу.

 

 

7. Ингээд үүссэн нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлсөнөөр и-мэйлийн эрх нэмэгдэнэ. Хэрэв та нэмсэн и-мэйлээ хэрхэн үүсгэх талаар заавар авах бол Энд дарна уу.

Танд шаардлагатай асуух зүйл гарвал 75755585 дугаараар холбогдож мэдээлэл авах боломжтой.

Айтүүлс ХК 
Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй