Бизнес имэйл үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанХэрхэн бизмэйл үйлчилгээний и-мэйл үүсгэх вэ?

Хэрхэн бизмэйл үйлчилгээний и-мэйл үүсгэх вэ?

1. Хэрэглэгч та и-мэйл хаяг үүсгэхдээ эхлээд хэрэглэгчийн системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орох хэрэгтэй. Хэрэглэгчийн системийн нэвтрэх хуудас руу ЭНД дарж орно уу.

2. Дараах хэсгүүдэд өөрийн хэрэглэгчийн системийн нэр болон нууц үгийг оруулна.

 

 

3. Нэвтэрсний дараа үндсэн нүүрний Үйлчилгээ хэсгээс Миний үйлчилгээ-г сонгоно.

 

 

4. Таны и-мэйл үйлчилгээ харагдах бөгөөд Идэвхитэй гэсэн хэсэг дээр дарна.

 

 

5. И-мэйл үүсгэх хэсэг гарч ирэх бөгөөд Нэр хэсэгт үүсгэх гэж буй и-мэйлийн нэр (нэр@taniidomain.mn) болон нууц үгийг оруулж Үүсгэх товчийг дарна.

 

 

6. Хэрэв и-мэйл үйлчилгээг шинээр авсан бол домэйн нэр дээр тохиргоо хийсэн эсэхийг шалгаад хийгдсэн тохиолдолд  webmail.taniidomain.mn хаягаар орно. Гарч ирсэн хуудас дээр өөрийн үүсгэсэн и-мэйл хаяг, нууц үгээ бичиж нэвтэрч орно.

 

7. Хэрэв та домэйн нэр дээр и-мэйлийн тохиргоо хийгдсэн эсэхийг шалгах боломжгүй эсвэл webmail.taniidomain.mn хаягаар ороход дээрх нэвтрэх хэсэг гарч ирэхгүй байгаа тохиолдолд манай 7575-5575 дугаарт хандан шалгуулна уу.

Айтүүлс ХК 
Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй