Бизнес имэйл үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанИ-мэйл хаягаа OSX mail програмтай холбох

И-мэйл хаягаа OSX mail програмтай холбох

OSX Mail програмыг ажиллуулна.


1. Гарч ирэх цонхон дээр тохируулах и-мэйл хаягийнхаа мэдээллийг бөглөнө. Энэ цонхноос Continue товч дарж үргэлжлүүлнэ.

Full name: Хэрэглэгчийн нэрийг бичнэ
E-mail Address: И-мэйл хаягаа бичнэ
Password: И-мэйлийн нууц үгээ бичнэ

2. И-мэйл хэрэглэгчийнхээ төрлийг IMAP ба POP аль нэгийг нь сонгоно.

  • IMAP сонголтоор тохируулбал таны имэйлүүд OSX mail-н програм болон webmail.taniidomainner.mn гэж өөрийн имэйл хаягаараа ороход имэйлүүд сервер дээрээ хадгалагдана.
  • POP сонголтоор тохируулбал таны имэйлүүд зөвхөн OSX mail-н програм дээр хадгалагдана.

Хэрвээ IMAP сонгосон бол Incoming Mail Server: imap.taniidomainner.mn

POP протоколыг сонгосон бол Incoming Mail Server: pop.taniidomainner.mn  гэж бичнэ.

3. Outgoing mail server хэсэгт smtp.taniidomainner.mn

Use only this server гэдгийг чагтлахгүй.
Use Authentication хэсгийг чагтлаж и-мэйл хаяг болон нууц үгээ бүтнээр нь бичнэ.

4. Outgoing mail server security
Энэ хэсгээс Use Secure Socket Layer (SSL) сонголтыг сонгож цааш үргэлжлүүлнэ.

5. Account Summary

Тохиргоо хийгдсэний дараа и-мэйл хэрэглэгчийн мэдээлэл харагдана. Take account online чагтлана. Create товч дарна.

И-мэйлийн тохиргоо амжилттай хийгдсэн бол OSX mail програм автоматаар нээгдэнэ.

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй