Дурын интернэт хөтөч дээр вэб хуудсыг дуудаж ажиллуулахад тухайн интернэт хөтчийн history буюу кешинд хадгалагддаг. Ингэснээр таны вэбсайт эсвэл домэйн нэр орохгүй байх тохиолдол байдаг. Үүнийг шийдэхийн тулд дараах зааврын дагуу кешийг цэвэрлэх шаардлагатай.
Хэрвээ та chrome хөтөчтэй бол:
1. Хөтчийнхөө баруун дээд буланд байрлах customize and control товчийг дарж history-г сонгоно. Эсвэл “ctrl+H” дарж болно.
2. History руу орсны дараа Сlear browsing data товчийг дарна.
3. Тухайн history дотроос хэдий хугацааны өмнөх зүйлсийг устгахыг сонгоод Clear browsing data товчийг дарж кешийг цэвэрлэнэ.
Айтүүлс ХК – Хязгааргүй боломж