Домэйн нэр

НүүрМэдлэгийн СанДомэйн нэрийг IP хаяг руу чиглүүлэх

Домэйн нэрийг IP хаяг руу чиглүүлэх

Анхаар: Тухайн домайны Nameserver нь үндсэн (default) Nameserver-үүд рүү заалттай байгаа тохиолдолд ажиллана.

1. www.secure.itools.mn буюу хэрэглэгчийн системд бүртгэлтэй хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ.

2. Домэйн цэсний  Миний домэйн нэрүүд хэсгийг сонгоно.

3. Гарч ирсэн үйлчилгээнүүдийн жагсаалтаас IP хаяг заах гэж буй домайныг сонгон Идэвхтэй/Active товчийг дарна.

4. Тухайн домайны удирдах хэсэгт байрлах Домэйн нэрийн удирдлага/DNS management цэс рүү орно.

5. Manage A  Record товчийг дарна. Гарч ирсэн хуудаснаас “Add a new A Record“-г дарна.

6.  Энэ хэсэгт домэйн нэрийг  IP хаягруу чиглүүлэх бөгөөд

  • Hostname хэсэгт @ тэмдэг.
  • IPv4 address хэсэг дээр өөрийн заах  гэж буй  IP хаягаа бичнэ.
  • TTL (энэ нь тухайн тохиргоо интернэтийн төхөөрөмж дээр шинэчлэгдэх хугацаа) хэсэгт “7200” бичиж Add record товчийг дарна.

7. Дараа нь мөн

  • Hostname хэсэгт www тэмдэг.
  • IPv4 address хэсэг дээр өөрийн заах гэж буй IP хаягаа бичнэ.
  • TTL (энэ нь тухайн тохиргоо интернэтийн төхөөрөмж дээр шинэчлэгдэх хугацаа) хэсэгт “7200” бичиж Add record дарахад амжилттай хадгалагдлаа гэж гарна.

Жич: Тус тохиргоо нь таны ашиглаж буй интернэтээс хамаараад 4-6 цагийн дотор бүрэн идэвхижнэ.

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй