Бидний тухай

НүүрКомпанийн тухай
Header Icon

Хязгааргүй боломж

Эрхэм зорилго

Дижитал орчны үнэ цэнийг хүчирхэгжүүлэх найдвартай суурь нь байна.

Манай компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и­-мэйл сервисийн ашиглалт зэрэг интернет технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн.

Компани нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд мэдлэг чадвартай ажилчид, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн салбарынхаа тэргүүлэх компани болж чадсан ба 2017 оны 09 сараас эхлэн өмчийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаат компани болсон.

Үндсэн үйлчилгээний чиглэл болох дата төв нь одоогоор 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж, 7300 орчим харилцагчтай болоод байна. Компанийн цаашдын өсөлт хөгжил, үйл ажиллагаагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг ашиглалтанд оруулсан бөгөөд компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний серверүүд нь бусдаас хараат бус болж үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн түвшинг бууруулж чадсан туршлагатай. Дата төвийн болон бусад үйлчилгээ авч буй ААНБ-уудын болон хувь хүмүүсийн серверийн хэвийн ажиллагаа, сүлжээний холболт, аюулгүй байдлын ажиллагааг хангаж, тэдгээрийн тасралтгүй хэвийн ажиллагааг 7/24/365 туршид хариуцан ажиллаж байна.

7300

Дэлхийн 13 орны, 7300 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж

7000

Давхардсан тоогоор 6000 орчим хостинг, 800 орчим виртуал сервер, бизмэйл, 200 гаруй физик сервер түрээслүүлэх үйлчилгээг үзүүлж

200

Гадаадын 200 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлож

1000000

Жил бүр 1 сая ам долларын хостинг болон бусад байршуулах үйлчилгээний импортыг орлож

  • "Айтүүлс" ХХК байгуулагдав.

    Компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдаж, өөрийн нэрийг өгөв.

  • Анхны дэд бүтцээ суурилуулав.

    Компани байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн дэд бүтцийн зураглалыг хийж, дэд бүтцээ суурилуулах томоохон ажлыг эхлүүлэв.

  • Үйл ажиллагааг эхлэх бэлтгэл хангав.

    Компанийн дэд бүтэц тавигдаж, техникийн шийдлүүдийг шийдснээр хэрэглэгчийг хүлээн авч, үйлчилгээгээ тасралтгүй хүргэж эхэллээ.

  • Өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч оффисыг шилжүүлэв.

    Компани байгуулагдснаасаа хойш өөрийн үл хөдлөх хөрөнгө болох оффист байршиж, хэрэглэгч хүлээн авч эхэллээ.

  • "Хост Монгол" ХХК-ийн хэрэглэгчдийг шилжүүлэн авав.

    “Хост Монгол” ХХК-ийн нийт хэрэглэгчдийг шилжүүлэн авч, хэрэглэгчдээ нэмэгдүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

  • Үндсэн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэв.

    “Айтүүлс” ХХК нь компани байгуулагдснаас хойш өөрийн дэд бүтцийн сайжруулалтыг хийж, техникийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүллээ.

  • "Монголын Сайтын холбоо" ТББ-ын гишүүнээр элсэв.

    “Айтүүлс” ХХК нь “МСХ” ТББ-ын гишүүнээр элсэж, холбооноос зарлагдсан үйл ажиллагаануудад оролцож, хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

  • Олон Улсын TIER II стандартын шаардлага хангасан өөрийн өмчлөлийн датацентрийг ашиглалтад оруулав.

    “Айтүүлс” ХХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш Олон Улсын TIER II стандартын шаардлага хангасан дэд бүтэц бүхий техник технологиор тоноглогдон, стандарт хангасан датацентрийг ашиглаж эхлэв.

  • Олон улсын APNIC байгууллагын гишүүн боллоо.

    Олон улсын APNIC-ын гишүүн болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх эхлэл тавигдлаа.

  • Модуляр дата төвийн судалгаа, төслийн ажлыг боловсруулж эхлэв.

    “Айтүүлс” ХХК нь өөрийн нөөц дата төвийг модуляр дата төвийн зохион байгуулалтаар хийгдэхээр төлөвлөж, төсөл ажлыг боловсруулах ажлын эхлэл тавигдлаа.

  • Бизмэйл үйлчилгээг шинээр зах зээлд нэвтрүүлэв.

    “Айтүүлс” ХХК нь дотооддоо хөгжүүлсэн өөрийн домэйн нэр дээр ашиглагдах бизнес и-мэйлийг зах зээлд нэвтрүүлэн, хэрэглэгчиддээ ашиглуулж эхэллээ.

  • “Хувьцаат компани” болох эрхээ авч, анхдагч зах зээлд хувьцаагаа гаргалаа.

    Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 173 тоот тогтоолоор компанийн хувьцааг нийтэд санал болгон “Хувьцаат компани” болох эрхээ авч, анхдагч зах зээлд хувьцаагаа гаргалаа.

  • "Айтүүлс" ХК-ийн хувьцаа анхдагч зах зээлд шинэ IPO рекорд тогтоолоо.

    МТ-ийн салбараас хөрөнгийн зах зээлийн анхдагч тоглогч болсон компани бөгөөд анхдагч саналаасаа 3 дахин их захиалга авснаар МХБ-ын түүхэнд дээд амжилт тогтоолоо.

  • IBM-тэй хамтран ажиллах гэрээг байгуулав.

    Олон улсын томоохон групп компани болох IBM-тэй хамтын ажиллагааг эхлүүлж, 2 талаас хамтран ажиллах гэрээг үзэглэв.

  • Дархан хот дахь модуляр дата төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв.

    Компанийн хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Модуляр дата төвийн Дархан хот дахь барилгын бүтээн байгуулалтын ажил эхлэв.

  • Хувьцаа эзэмшигчдийн анхны хурал зохион байгуулагдлаа.

    2018 оны 01 сарын 08-ны өдөр “Айтүүлс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал МТҮПаркийн хурлын 211 тоот танхимд 15:00 цагаас 18:00 цагийн хооронд 3 цагийн турш болж өндөрлөлөө.

  • МҮОНРТ-ийн “Цагийн хүрдийн баатрууд” ёслолын үйл ажилагаанаас “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч” компаниар шалгарлаа.

    МҮОНРТ-ийн “Цагийн хүрдийн баатрууд” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд МТ-ын салбартаа анхдагч болж, “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч” компаниар шалгарлаа.

  • "Айтүүлс" ХК-ийн Гүйцэтгэх захирал солигдлоо.

    МТ-ын салбартаа Анхдагч үнэт цаас гаргагч “Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Баярсайханы Тамир томилогдон ажиллахаар боллоо.

  • Блокчэйн технологид суурилсан үйлчилгээг экспортолж эхэллээ.

    “Айтүүлс” ХК нь Япон улсын мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох UNIMEDIA групп компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ.

  • Монголын хувьцаат компаниудын холбоонд нэгдлээ.

    “Айтүүлс” ХК нь Монголын Хувьцаат Компаниудын Холбооны үндсэн гишүүнээр элсэж гишүүнчлэлийн гэрчилгээг хүлээн авлаа.

  • Төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

    ҮДТ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурлаа. Уг санамж бичигт “ХУР” системийг хувийн хэвшлийн байгууллагуудад хүртээлтэй, хурдан шуурхай хүргэхээр хамтран ажиллаж байгаа юм.

  • Блокчэйн технологид суурилсан "Крипто майнинг фарм" үйл ажиллагаагаа эхлүүллээ.

    Дархан хотод хэрэгжүүлж буй 2 төсөл хөтөлбөрийн нэг болох блокчэйн технологид суурилсан “Крипто майнинг фарм”-ийн нээлт болж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

  • AFC – Asia Frontier Fund хөрөнгө оруулалтын сан "Айтүүлс" ХК-ийн стратегийн хөрөнгө оруулагч боллоо.

    Хонконг улсад бүртгэлтэй AFC гэх хөрөнгө оруулалтын сан “Айтүүлс” ХК-ийн стратегийн хөрөнгө оруулагч боллоо.

  • “Айтүүлс” ХК анхны “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагналыг гардан авлаа.

    Тус шагнал нь МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, ОУ-ын стандартад хүрч, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгогддог шагнал юм.

  • “Айтүүлс” ХК-ийн 8 жилийн ойн баяр тохиов.

    “Айтүүлс” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж 2019 оны 04 сарын 11-ны өдөр 8 жилийн ойн баяраа тэмдэглэв.

  • Хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.

    2019.04.24-ны өдөр “Айтүүлс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн хурлын 211 тоот танхимд 15:00 цагаас 18:00 цагийн хооронд 3 цагийн турш болж өндөрлөв.

  • Төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын стандартыг амжилттай нэвтрүүлэв.

    Дата төвийн мэдээллийн аюулгүй байдлын ажиллагаанд ОУ-ын жишигт нийцсэн PCI DSS стандарт нэвтэрснээр хэрэглэгчийн санхүүгийн мэдээлэл алдагдах томоохон эрсдэлийг бууруулах боломж олгов.

  • Үндэсний хэмжээний КЛАУД үйлчилгээг нэвтрүүллээ.

    “Айтүүлс” ХК нь Монгол улсдаа анхдагч олон нийт ашиглах боломжтой клауд технологи дээр хөгжүүлсэн “Ай Си Эс” үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэн, үйлчилгээгээ үзүүлж эхэллээ.

PrevNext
Header Icon

Таны хэрэгцээнд төгс нийцэх

Үйл ажиллагааны чиглэл

icon-iconbox
Домэйн нэрийн бүртгэл

Монгол улс дах домэйн бүртгэлийн хамгийн хямд бөгөөд дэлхийн жишигт нийцсэн үнийг бид танд санал болгож байна. Монгол улсыг илэрхийлэх .mn домэйн нэр, мөн олон улсад түгээмэл ашиглагддаг .com, .net, .org, .biz, .info, .tv, .asia, .name зэрэг үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлэх 40 гаруй төрлийн домэйн нэрийг борлуулдаг.

icon-iconbox
Сервер түрээс болон байршуулалтын үйлчилгээ

Олон улсын ТIER -II стандартад нийцсэн, өндөр хурдны интернетийн сүлжээ, нөөц холболт, дизель станц бүхий цахилгаан хангамжтай дата төвд байршуулсан өндөр хүчин чадалтай сервер, сүлжээний болон нууцлалт хамгаалалтын тоног төхөөрөмжүүдэд суурилан түрээслэх үйлчилгээ болон дата төвийн байршуулалтын үйлчилгээг үзүүлж байна.

icon-iconbox
Хостингийн үйлчигээ

Хостинг гэдэг нь вэб сайтыг интернетэд байрлуулах вэб серверээр хангах үйлчилгээ юм. Бид танд энгийн блогоос эхлээд хамгийн өндөр үзүүлэлт шаардах хүчирхэг сайт ажиллуулах хэрэгцээнд бүрэн нийцэх хурдан, найдвартай хостингийн үйлчилгээг санал болгож байна. Та өөрийн хэрэгцээ шаардлагаас хамааран өргөн сонголт бүхий багцуудаас сонгон ашиглах боломжтой юм.

icon-iconbox
Хамгаалалтын үйлчилгээ

Вэбд суурилсан аппликейшн болон вэб серверүүдийн гадны халдлагаас хамгаалах олон улсын жишигт нийцсэн WAF (Web Application Firewall) хамгаалалтын үйлчилгээ болон Positive SSL, Positive SSL wildcard хамгаалалтын үйлчилгээнүүдийг санал болгодог. Мөн дагалдах үйлчилгээнүүд болох вackup, ip address, админы үйлчилгээ зэрэг дагалдах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

icon-iconbox
И-мэйл үйлчилгээ

Мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагаа өргөнөөр нэвтэрсэн өнөө үед албаны үйл ажиллагааг и-мэйлгүйгээр төсөөлшгүй болжээ. Бидний өдөр тутамд өргөнөөр хэрэглэдэг Yahoo, Gmail зэрэг и-мэйлүүд нь үнэгүй, дэлхий даяар хэрэглэгддэг хэдий ч таны нэр хүнд, бизнесийн соёл, баталгаат байдлыг илэрхийлж чадахгүй билээ. Монголдоо датагаа байршуулдаг, найдвартай Монгол инженерүүдийн бүтээсэн цахим шуудангийн үйлчилгээг бид хэрэглэгчиддээ санал болгодог.

icon-iconbox
Microsoft-н бүх төрлийн үйлчилгээ

АЙТҮҮЛС ХК 2023 оны 02 дугаар сараас эхлэн MICROSOFT корпорацын албан ёсны хамтрагч байгууллага боллоо. Ингэснээр хэрэглэгчид Microsoft корпорацын зах зээлд нийлүүлж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, программ хангамжийн лицензийг Айтүүлс ХК-с аван ашиглах боломжтой болсон юм. Microsoft корпорацын бүтээгдэхүүн үйлчилгээ нь танд болон танай хамт олонд хаанаас ч, хэзээ ч цаг алдалгүй харилцах, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй байлган өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг олгох ба аюулгүй найдвартай байдлыг санал болгоно.