Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлВебсайтаа өөрсдөө хийх боломжтой юу?

Вебсайтаа өөрсдөө хийх боломжтой юу?

Блог

Вебсайтаа өөрсдөө хийх боломжтой юу? Боломжтой, бүр таны төсөөлснөөс дээгүүр байж болно…

Та бүхэнд cPanel дээрх “Sitejet builder” шинэ интерфейсийн талаар хүргэх гэж байна.

Sitejet гэж юу вэ?

Орчин цагт байгуулга болгон вебсайттай байх зайлшгүй шаардлагатай болсон билээ. Анх удаа вебсайттай болох гэж байгаа хэн бүхний өмнө тулгардаг асуулт бол “Хэрхэн вебсайттай болох вэ?”  Мэдээж мэргэжлийн компанид хандаж хийлгэх, бэлэн сайт худалдаж авах эсвэл веб хийдэг платформ ашиглан хийх гэсэн хэд хэдэн сонголт гарч ирдэг.

Вебсайттай болохын тулд хувь хүн, байгууллага хайж өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бид бүхний интернэт төлөөлөгч болох вебсайтаа хийлгэдэг. Зарим тохиолдолд сэтгэлд нийцсэн үйлчилгээ авч чаддаггүй, сэтгэлд нийцэхгүй эсвэл өндөр зардал гэх мэтчилэн зарим асуудалтай тулгардаг. Вебсайт хийлгэлээ гэж бодоход хаана хэрхэн байршуулах, сайт дээрээ засвар оруулах гэхэд нэмэлт төлбөр гээд шүдний өвчин шиг зүйлүүд гарч ирдэг бол Sitejet нь дээрх асуудлуудын шийдэл гэж хэлж болно.

Үндсэндээ Sitejet нь ямар ч кодчиллын мэдлэггүй хэрэглэгчдэд вебсайт бүтээх боломжийг олгодог. Drag-and-drop буюу чирч буулгах интерфейс нь цаг хэмнэсэн илүү хялбар шийдэл болсон байна . Энэ функц нь техникийн өргөн мэдлэггүй ч өөрсдөдөө эсвэл үйлчлүүлэгчдэдээ зориулж өндөр чанартай вэбсайт үүсгэх шаардлагатай хувь хүмүүс болон байгууллагуудад онцгой ач холбогдолтой юм. Мөн олон төрлийн загварууд байгаа тул хэрэглэгчид өөрсдийн сонголтод тохирсон загварыг хялбархан сонгож, дараа нь брэндийн онцлог эсвэл төслийн шаардлагад нийцүүлэн өөрчлөлт хийх боломжтой.

Та өөрийн вэбсайтад тохирсон загварыг сонгон цаашлаад тухайн загвар дээр хүссэн хэсэгтээ хүссэн өөрчлөлтүүдийг нэмэлт plugin суулгахгүйгээр хийх болон шинээр нэмж болно. Жишээлбэл Slider, Counter, google point гэх мэт. Цаашлаад төрөл бүрийн төхөөрөмж дээр хэрхэн харагдах байдал, түүн дээрх өөрчлөлтүүд мөн backup буюу нөөцлөлтийг хийх, сүүлд хийсэн нөөцлөлт рүү буцаах боломжтой. Ашиглаж үзвэл илүү хялбар гэдгийг мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна.

Мэдэхгүй зүйлс хэн бүхэнд тулгарч болох ба тухайн асуудлуудыг шийдсэн video заавартай тул төвөггүй шийдэх боломжтой.

Эцэст нь Айтүүлс ХК нь хялбар вебсайт бүтээх 2 төрлийн боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа ба та ЭНД дарж 1 болон олон домэйн хост үйлчилгээг сонгон Sitejet-г, Webdy үйлчилгээг сонгон хялбараар вэбсайтаа бүтээх боломжтой юм. Танд амжилт хүсье.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай