Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлЯагаад танд PASSWORD MANAGER хэрэгтэй вэ?

Яагаад танд PASSWORD MANAGER хэрэгтэй вэ?

Блог

Өнөө цаг үед кибер аюулгүй байдлын халдлага нь дэлхий даяар бизнес эрхлэгчдэд томоохон эрсдэл мөн заналхийлэл болж байна. Цар тахлын дараах Цахим орчны үйлчилгээ нь эрүүл мэндийн үзлэгээс эхлээд хүнсний дэлгүүрээс бараа захиалах, хувцас захиалах, Театрт жүжиг үзэхээс үүдэн цахим орчноор хувийн мэдээллээ ашиглан захиалга хийх бүрд биечлэн хийх үйл ажиллагааг орлож кибер эрсдэлд оруулж байна.

Корона вирусийн цар тахлын дараах энэ үед зайнаас ажилладаг ажилчдын тоо нэмэгдэж, энэ нь эргээд аюулгүй байдлын зарим асуудлыг үүсгэж байгаа билээ. Учир нь цар тахал нь бидний өдөр тутмын амьдралыг эрс өөрчилсөн бол үүний үр дүнд кибер аюулгүй байдлын тогтворгүй байдал нь хувь хүн болон бизнес эрхлэгчид кибер халдлагын эсрэг хэт сонор сэрэмжтэй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Магадгүй өнөөдөр гэрээсээ эсвэл кофе шоп, түгжрэл дунд машинаасаа буюу алсын зайнаас ажиллах нь кибер гэмт хэрэгтнүүдэд сүлжээ, системийг хакердах асар их боломжийг бий болгож кибер гэмт хэрэгтнүүдийн номер нэг бай болоод байна. Өнгөрсөн онд McKinsey’s American Opportunity Survey-ийн мэдээлснээр Америкчуудын 58% нь долоо хоногт ядаж нэг өдөр гэрээсээ ажиллах боломжтой болсон. Хэдийгээр уян хатан ажлын хуваарийг цар тахлын эсрэг түр зуурын хариу арга хэмжээ гэж үздэг байсан ч энэ нь одоо байнгын шинж чанартай болоод байгаа юм. Мөн Интернэт гэмт хэргийн гомдлын төвийн мэдээлснээр цар тахал эхэлснээс хойш одоог хүртэл бүртгэгдсэн цахим гэмт хэргийн тоо 300 хувиар өссөн. Тиймээс кибер гэмт хэргээс сэргийлэх хамгийн эхний алхмыг танд зөвлөж байна.

Энэ нь хувь хүн таны болон байгууллага хамт олонд тань зориулсан хэрэг болох нууц үгийн удирдлага (Password Manager) программ юм.

Тэгэхээр, Нууц үгийн удирдлага гэж юу вэ?

Нууц үгийн удирдлага нь таны хадгалахыг хүссэн бүх нууц үгээ үүсгэж, бүгдийг нэг дор хадгалж болох программ юм. Энэхүү программ нь нууц үгийг найдвартай хадгалдаг бөгөөд таны нэвтрэх шаардлагатай вэб сайт (Facebook, Instagram, X, Gmail, Business Email ) болон хэрэгцээт апп-ууд дээр аюулгүй байлгах хүчтэй, нууц үгнүүдийг үүсгэх боломжийг олгоно. Энэ нь таныг онлайн орчинд аюулгүй байлгах хамгийн эхний алхам юм.

Нууц үгийн удирдлага нь танд хамгийн энгийн гурван аргаар тусалж чадна үүнд:

  1. Нууц үгийн аюулгүй байдлыг хангахын тулд 

Нууц үгийн удирдлага нь танд шифрлэгдсэн нууц үгээ хадгалахад тусалж зөвхөн таны нууц үгнүүдийг багтаасан database үүсгэнэ ингэснээр та өөрийн бүртгэлийн мэдээлэлдээ заавал төрсөн он сар, нэр, утасны дугаар гэх мэт зүйлүүдийг бичих шаардлагагүй болж үүгээр зогсохгүй өөрийн бусад онлайн бүртгэл болох Social Account, Bank Account зэргийн нууц үгээ хэзээ алдах бол гэсэн эрсдэлээс өөрийгөө хамгаалж болохоос гадна танаас өөр хэн ч хандаж чадахгүйгээр нууц үгээ хамгаалж чадна.

  1. Илүү хүчтэй нууц үг үүсгэхийн тулд

Нууц үгийн удирдлага нь хүчтэй буюу тусгай тэмдэгт, тоо, үсэг зэргийг багтаасан урт хэмжээний нууц үг үүсгэж өгөх ба өөрийн болон таны бизнесийн кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, нууц үгийг хакердах, хулгайлах эрсдэлийг бууруулдаг. Үүний үр дүнд та бүртгэл бүртээ нэгэн ижил давтагдсан нууц үг ашиглах шаардлагагүй болох ба гадны халдагч таны нэг нууц үгээр бусад бүртгэлд нэгэн зэрэг нэвтэрч чадахгүй байх боломжийг үүсгэх болно. Нууц үг бүрийг стандарт нууц үгийн бодлогын дагуу үүсгэнэ.

  1. Аюулгүй, хялбар хурдан нэвтрэхийн тулд

Та нэвтрэх бүртээ бүх нууц үгээ санах шаардлагагүй. Нууц үгийн удирдлага нь нууц үгийн аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр таны үүсгэсэн хүчтэй нууц үгийг автоматаар бөглөх хялбар функцээр хурдан нэвтрэхэд танд тусална.

Тиймээс танд болон таны байгууллагын хамт олонд Password Manager-ийг ашиглаж хэвшихийг зөвлөж байна. Яагаад гэвэл хувь хүмүүс болон томоохон аж ахуйн нэгжүүд мэдээллээ алдах буюу эрсдэлд учрах магадлал өндөр байдаг. Учир нь кибер гэмт хэрэгтнүүд чухал, үнэ цэнтэй, хувийн, томоохон мэдээллийг олж авахыг эрмэлздэг бол хохирогчдыг ялгадаггүй. Хакерууд нэг дор олон мянган хүмүүсийн мэдээллийг олж авах боломжтой тул компаниудыг онилсон үед  учирсан хохирол нь ихэвчлэн өндөр байдаг.

Тиймээс танд дараах Password Manager-үүдийг санал болгож байна.

Desktop software:

  1. Bitwarden
  2. KeePassXC
  3. Keeper
  4. NordPass

Browser Extensions:

  1. Lastpass
  2. Dashlane
  3. 1Password

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай