Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАЙТҮҮЛС ХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

АЙТҮҮЛС ХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Мэдээлэл

“Айтүүлс” ХК нь хэрэглэгчдэдээ мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, тасалдалгүй, чанартай бүтээгдэхүүнийг хүргэх, сэтгэл ханамжийг ямагт дээшлүүлэх зорилгоор 2022 оны 3 дугаар улирлаас эхлүүлэн үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо болон ISO/IEC 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байсан билээ.

Бид 2022 оны 08 дугаар сараас эхлэн ISO хэрэгжүүлэх төслийн багийг байгуулан стандартыг үе шаттай нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж ажилласан ба 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын сургалт, баталгаажуулалтын Мон Майнинг Сертификейшин ХХК-аас “Айтүүлс” ХК-ийн үйл ажиллагаанд аудит хийж, тохирлын үнэлгээ, хяналт шинжилгээгээр ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан тул ийнхүү баталгаажуулалтын гэрчилгээг гардууллаа.

Цаашид бид бүтээгдэхүүний чанарыг улам нэмэгдүүлэн дээшлүүлж, Олон улсын түвшинд хүргэх хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор орчин үеийн инновацлаг технологи, чадварлаг хүний нөөц   дээр үндэслэн Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болох  ISO/IEC 27001:2013 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай