Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАйтүүлс ХК нь “Нээлттэй Ирээдүй – Дижитал Дархан 2023” арга хэмжээнд хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Айтүүлс ХК нь “Нээлттэй Ирээдүй – Дижитал Дархан 2023” арга хэмжээнд хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Мэдээлэл

Айтүүлс ХК нь Голомт банкнаас санаачлан зохион байгуулсан “Дижитал Дархан 2023” арга хэмжээнд хамтрагч байгууллагаар оролцон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйл ажиллагааны талаар мэдээллийг Дархан хотын иргэд, аж ахуй нэгжүүдэд хуваалцлаа.

2023.03.03-04-ний өдрүүдэд Дархан хотын “Залуучууд” театрт зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр нийт 40+ мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан үзэсгэлэн зохион байгуулсан юм. Мөн арга хэмжээний хүрээнд Дижитал шилжилтийн талаар мэргэжилтнүүдийн сонирхолтой илтгэлүүд болон  нээлттэй хэлэлцүүлгүүд амжилттай болж өрнөлөө.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай