Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАйтүүлс ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгууллаа.

Айтүүлс ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгууллаа.

Мэдээлэл
,
Хувьцаа

“Айтүүлс” ХК-ийн 2023 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Континентал зочид буудал”-д амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 52.2% нь оролцсоноор Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1 дэх хэсэгт заасны дагуу хурлын ирц бүрдэн, дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

  • Компанийн 2023 оны бизнесийн үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал Ч. Мөнхжаргал танилцууллаа. 2023 оны эцсийн байдлаар компанийн нийт хөрөнгө 5.3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оноос 6% өссөн байна.
  • Компанийн 2023 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг Сэрэлт дөл Аудит ХХК-ийн захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
  • Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлалаа.
  • ТУЗ-өөс нэгж хувьцаанд 3 (гурван) төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэж, 2023 оны цэвэр ашгийн 43 (Дөчин гурван) хувийг буюу 103,356,372 (зуун гурван сая гурван зуун тавин зургаан мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа мөнгөн хэлбэрээр 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “ҮЦТХТ” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа дахин мэдэгдлээ.
  • Компанийн ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг ТУЗ-ийн дарга Г. Хатанболд танилцууллаа.
  • Компанийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, нийт Хувьцаа эзэмшигчдийн нээлттэй саналаар сонголоо.
  • Компанийн ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төсвийг батлалаа.

 

 

Мөн ээлжит Хувьцаа эзэмшигчдийн  хурлаар Айтүүлс ХК-ийн ТТХХ-н менежер О. Далайхүү “Digital Transformation, Green data centerсэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, Айтүүлс ХК-ийн дата төвийн сайжруулалт, бүтээн байгуулалт хэтийн төлөвлөгөөг танилцууллаа.

Компанийн зүгээс цаашид хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай