Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлЦахим шуудангийн аюулгүй байдлын зөвлөгөө /II хэсэг/

Цахим шуудангийн аюулгүй байдлын зөвлөгөө /II хэсэг/

Блог

И-мэйлийн аюулгүй байдлын зөвлөмжүүдийн 2-р хэсгийг хүргэж байна.

  1. Фишинг буюу хууран мэхлэгдэхээс сэргийлэх

И-мэйл серверийн аюулгүй байдлын систем нь олон спам и-мэйлийг хэрэглэгчийн ирсэн и-мэйл хайрцагт (Inbox) оруулахаас сэргийлдэг ч гэсэн фишинг агуулсан маш их хэмжээний спам дамждаг бөгөөд энэ нь улам боловсронгуй, бодит и-мэйл мэт болж байна. Сэжигтэй санагдсан и-мэйлийг бүү нээ, хавсралтыг нээх, хариу бичих, холбоос дээр дарах гэх мэт үйлдэл хийж болохгүй.

  1. И-мэйлийн хавсралт файлаас болгоомжлох

И-мэйлийн олон халдлага хортой код агуулсан хавсралт файлаар илгээгдэж ирдэг бөгөөд хорлонтой файл агуулсан байгаа эсэхийг илрүүлдэг вирусийн эсрэг программ хангамж ашигладаг бол сэргийлэх боломжтой. Хорлонтой хавсралт бүхий ийм мэйлийг таны найдвартай эх сурвалжуудаас ч илгээсэн байж болох бөгөөд халдагчид тэдний нэрийг ашиглаж байж болох юм.

Хэрэв хавсралт нь EXE , JAR эсвэл MSI зэрэг шууд ажиллуулах боломжтой өргөтгөлтэй бол түүнийг нээхээс өмнө болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн Word, EXCEL, PDF зэрэг файлууд ч хортой код агуулсан байж болох тул хавсаргасан аливаа төрлийн файлыг вирусийн эсрэг программ ашиглан сканнердах эсвэл нээхээс зайлсхий.

  1. И-мэйлийн холбоос дээр бүү дар

И-мэйл дэх холбооснууд нь харагдаж байгаа шигээ биш өөр веб домэйн руу хандахаар холбогдсон байж болно. Жишээ нь: www.amazon.com гэх мэт домэйн нэрийг харагдаж байж болох ч үнэн хэрэгтээ хэрэглэгчийг өөр, хортой домэйн руу чиглүүлдэг. Халдагчид мөн тусгай тэмдэгт эсвэл үсгийн алдааг ашиглан алдартай брэндүүдийнх юм шиг хортой домэйн үүсгэдэг.

Бодит холбоос нь харагдаж буй холбоосноос өөр эсэхийг шалгахын тулд холбоос дээр хулганы заагчийг гүйлгэн холбоосны агуулгыг үргэлж шалгаарай. Гэсэн хэдий ч үүнийг хуурамчаар үйлдэх боломжтой байдаг тул эргэлзээтэй байгаа бол цахим шуудангийн холбоос дээр дарахаас зайлсхийн домэйнийг шууд веб хөтөч дээрээ бичээд хандаад үзээрэй.

  1. Бизнесийн цахим шууданг хувийн хэрэгцээнд бүү ашигла

Ажилтнууд хувийн хэрэгцээндээ байгууллагын и-мэйл хаяг ашиглах тохиолдол байдаг энэ нь байгууллагын и-мэйлийн аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй тул шууд хориглох шаардлагатай юм. Үүний нэгэн адил ажилтай холбоотой и-мэйлийг хувийн мэйл хаягнаас хэзээ ч илгээж болохгүй. Бизнес болон хувийн асуудлыг холих нь бас нэгэн фишинг халдлагын аюулд өртөх боломжийг нээж байж болзошгүй.

  1. Зөвхөн зөвшөөрөгдсөн төхөөрөмж дээр байгууллагын имэйлийг ашиглах

И-мэйлд хаанаас ч, интернэтэд холбогдсон ямар ч төхөөрөмжөөс хандах боломжтой байх нь ажилтнуудад амар хялбар хэдий ч энэ нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын гамшигт хүргэж болзошгүй юм. Аюулгүй байдлын зохих хяналтгүй төхөөрөмж дээр компанийн и-мэйлийг нээхэд нэвтрэх нууц үг, цахим шуудан болон бүх нууц мэдээллээ алдах эрсдэлтэй тул ажилтнуудаас зөвхөн компаниас зөвшөөрөгдсөн, итгэмжлэгдсэн төхөөрөмжөөс цахим шуудан руу хандахыг шаардах хэрэгтэй.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай