Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлХэрхэн серверийн аюулгүй байдлыг сайжруулах вэ?

Хэрхэн серверийн аюулгүй байдлыг сайжруулах вэ?

Блог

Серверийн аюулгүй байдал нь өнөөгийн мэдээллийн технологийн ертөнцөд хамгийн чухал асуудлуудын нэг юм. Серверийн аюулгүй байдлыг хангах нь таны мэдээллийг хамгаалах, халдлагаас урьдчилан сэргийлэх, системийн найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэй. Доорх зөвлөмжүүдийг дагаж мөрдөх нь таны серверийн аюулгүй байдлыг сайжруулахад туслах болно.

Та өөрийн серверийн аюулгүй байдлаа сайжруулах, нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд дараах арга хэмжээнүүдийг авахыг зөвлөж байна.

  1. Үйлдлийн систем

Албан ёсны баталгаат үйлдлийн систем, программ суулгаж ашиглах. Үйлдлийн систем болон суулгасан программуудынхаа шинэчлэлтүүдийг тогтмол хийх. Хуучирсан хувилбарууд  аюулгүй байдлын эмзэг байдлыг үүсгэнэ.

  1. Сүлжээний аюулгүй байдал

Firewall тохируулж, ажиллагаатай байлгах, шаардлагагүй портуудыг хаах, чухал системүүдийг ердийн сүлжээнээс тусгаарлах. Хэт олон нээлттэй портууд халдлага хийх боломжийг нэмэгдүүлэх боломжтой.

  1. Хэрэглэгчийн эрхийн хяналт

Хүчтэй нууц үг болон multi-factor authentication  хэрэглэх, SSH-ийн стандарт портыг өөрчилж эсвэл SSH key ашиглах, IP хаягийн хандах хяналт тогтоох. Хэрэглэгчдэд зөвхөн шаардлагатай эрхийг олгох.

  1. Файл, өгөгдлийн хамгаалалт

Өгөгдлийг шилжүүлэх, дамжуулахад заавал SSL/TLS ашиглах. Чухал өгөгдлийг encrypt хийх, тогтмол нөөцлөлтийг хийж, нөөцийг аюулгүй, сэргээхэд бэлэн байлгах.

  1. Лог болон хяналт

Системд хандалт болон өөрчлөлтүүдийг бүртгэх. Сэжигтэй үйл ажиллагааг илрүүлэхийн тулд логийг тогтмол хянах. Халдлагаас сэргийлэх системийг нэвтрүүлэх.

  1. Аюулгүй байдлын бодлого болон тест

Аюулгүй байдлын бодлого, журам боловсруулах, мөрдөх. Тогтмол аюулгүй байдлын тест хийх, үнэлгээ хийх.

 

Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр та серверийнхээ аюулгүй байдлыг сайжруулж, мэдээллийн алдагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Аюулгүй байдлын бодлого, журам боловсруулах, тогтмол үнэлгээ хийх нь таны системийг илүү найдвартай, аюулгүй болгоход туслах болно.

Хэрэв танд нэмэлт асуулт, тусламж хэрэгтэй бол бидэнд хандаарай. Айтүүлс ХК-ийн салбарын туршлага, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн байдал нь таныг сервер болон системийн аюулгүй байдлыг сайжруулан, үйлчлүүлэгчид болон ажилчдад хамгийн сайн орчныг бүрдүүлэхэд тусална.

 

Танд амжилт хүсье. 😁

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай