Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлХувьцаа эзэмшигчдын ээлжит хурлын тэмдэглэл

Хувьцаа эзэмшигчдын ээлжит хурлын тэмдэглэл

Хувьцаа

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болсон огноо, газар: 2018 оны 04 сарын 30-ны өдөр “Айтүүлс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн хурлын 211 тоот танхимд 15:00 цагаас 17:00 цагийн хооронд 2 цагийн турш боллоо.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд 2018 оны 04 сарын 30-ний өдрийн байдлаар “Айтүүлс” ХК-ийн гаргасан хувьцаа ( ITLS ) –г эзэмшиж буй нийт 25 хувьцаа эзэмшигч оролцож, хурал хүчин төгөлдөр боллоо. Ай Си Ти груп” ХХК нь Айтүүлс ХК-ийн 61.14%-ийг эзэмшдэг ба 21.064.144 ширхэг хувьцаатай 1 хувьцаа эзэмшигч, 12.522 ширхэг хувьцаатай 24 хувьцаа эзэмшигч буюу хурал 61.4%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь дараах хөтөлбөрийн дагуу явагдлаа.

1. Хурлын ирц бүртгэл

2. Хурлын ирцийн мэдээлэл

3. Хурлын дарга хурлыг нээж, хурлаар хэлэлцэх асуудлууд болон хурлын дэгийн танилцуулга

4. Ерөнхий танилцуулга

5. “Айтүүлс” ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх

6. Компанийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

7. Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах

8. Асуулт, хариулт

9. Санал хураалт

9. Хурлын завсарлага – үдийн цайны засварлага ( санал тооллого )

10. Санал хураалтын дүн танилцуулга

11. Хурлаас гарсан тогтоолын төслийг танилцуулах

12. Хурлын хаалт ( Хурлын дарга А. Баттамир )

Хөтөлбөрийн хүрээнд “Айтүүлс” ХК-ийн ээлжит хурлаар хэлэлцэн, баталсан асуудлууд:

  • “Айтүүлс” ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах
  • Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах
  • Компанийн 2018 оны үйл ажиллгааны төлөвлөгөө
  • Хурлаас гарсан шийдвэр:

“Айтүүлс” ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн, 94.1 хувиар дэмжигдэн, батлав.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай