АЙТҮҮЛС ХК -ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС
ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 81.2, дахь заалтуудыг үндэслэн “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
- Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, эдийн засаг, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх;
- Сүүлийн 3 жилийн хугацаанд “Айтүүлс” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилдаггүй байх;
- Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон ихээхэн хувьцаа эзэмшигчид/ ашиг сонирхолыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх.
- Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет бөглөж ирүүлэх
- Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгуулагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл/
- Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар
- Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа
- Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
- Улаанбаатар хот, СБДүүрэг, 8-р хороо, Бага тойруу-49, Мэдээлэлийн технологийн үндэсний парк, 103 тоот, 99059722 дугаараар холбогдох.
- Мөн secretary@tuz.itools.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Материал хүлээн авах хугацаа:
2020.04.22-ны өдрийн 18.00 цаг хүртэл