Монгол улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, 81.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
1. Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, эдийн засаг, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх;
- Сүүлийн 3 жилийн хугацаанд “Айтүүлс” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
- Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон ихээхэн хувьцаа эзэмшигчид/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
- Төрийн үйлчилгээний албан тушаалаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
2. Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Анкет /энд дарж татах/
- Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл/
- Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа
3. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Реженси ресиденс, 201 тоот /99059722 дугаараар холбогдох/
- Мөн secretary@itools.mnи-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Материал хүлээн авах хугацаа:
2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл