Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэл“Айтүүлс” ХК хараат бус гишүүн сонгон шалгаруулалтын зар

“Айтүүлс” ХК хараат бус гишүүн сонгон шалгаруулалтын зар

Хувьцаа

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Компанийн үйл ажиллагааны талаар зохих ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх,
3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх,
4. Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
5. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
6. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх;
Жич: Санхүү, Эдийн засагч, Эрх зүйч, Мэдээллийн технологи эсвэл компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. “Айтүүлс” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний анкет ( Анкет )
2. Боловсролын диплом
3. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар,
4. Иргэний үнэмлэхний хуулбар
Анкетыг татаж авч, бөглөн info@itools.mn -р бүрдүүлэх материалын хамт ирүүлнэ үү.

Холбоо барих:

Утас: 99106605, 99072783
И-мэйл: info@itools.mn

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай