Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэл“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Хувьцаа

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Айтүүлс” ХК-ийн нийт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 15 цаг 00 минутад компанийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан цахим хэлбэрээр хийгдэх тул хувьцаа эзэмшигчид та https://www.facebook.com/itools.mn хаягаар хандаж, хуралдаа оролцоно уу.

Ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:

  1. 2020 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан
  2. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах
  3. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  4. Компанийн ногдол ашиг хуваарилах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах
  5. ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, сонгох
  6. “Ай Си Ти Групп” ХК-тай зээлийн гэрээ байгуулах тухай
  7. Компанийн ТУЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны төсөв

 

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байна.

Саналын хуудсаар саналаа өгөх хувьцаа эзэмшигчдийн Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2021 оны 04 сарын 29-ны өдрийн 15 цаг 00 минут байна.

Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өөрийн үйлчилгээ авч буй үнэт цаасны компаниуд болон Айтүүлс ХК-ийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00- 17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Мэдээлэл технологийн үндэсний төвийн 1 давхарт 103 тоот

Имэйл: secretary@itools.mn

Утас: 75755585, 99059722

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай