Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлZeel.mn платформ “Айтүүлс” ХК-ийн санхүүгийн дата төвөөс ажиллаж эхэллээ.

Zeel.mn платформ “Айтүүлс” ХК-ийн санхүүгийн дата төвөөс ажиллаж эхэллээ.

Мэдээлэл

Монгол улсын хэмжээнд анхны блокчэйн технологид суурилсан Peer to peer онлайн зээлийн (zeel.mn) платформ “Айтүүлс” ХК-ийн санхүүгийн дата төвөөс ажиллаж эхэллээ.

Тус онлайн зээлийн систем нь зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд үүсэх зээлийн үйл ажиллагааг хялбаршуулах, цахим хэлбэрт шилжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хөгжүүлэгдсэн систем юм бөгөөд дараах давуу талуудыг нийт харилцагчиддаа олгож байгаа юм байна.

  • Биеэр ирэх шаардлагагүй, бүрэн онлайн тул орон зайн хязгааралалтгүй
  • Барьцаагүйгээр их хэмжээний зээл авах боломж
  • 24/7 тасралтгүй ажиллах тул цаг хугацааны хязгаарлалтгүй

Мөн блокчэйн технологид сууилсан нь мэдээллийн аюулгүй байдал болоод тухайн хэрэглэгчийн мэдээллийг устгах боломжгүйгээр хадгалж байгаа нь томоохон давуу тал болож буй хэрэг юм.

Томоохон ажлыг эхлүүлсэн Zeel.mn-ы хамт олонд ажлын амжилт хүсээд, цаашдын хамтын ажиллагаа улам батжин, ажиллахын төлөө хамтран ажиллацгаая.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай