Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлWordPress вебсайт дээр түгээмэл тохиолддог алдаанууд

WordPress вебсайт дээр түгээмэл тохиолддог алдаанууд

Блог

Таны WordPress дээр хийгдсэн вебсайт тань хэсэг хугацааны дараа ажиллахаа больж, таны байршуулсан файлаас өөр файл харагдах зэрэг төрөл бүрийн алдаа зааж байна уу?

Тэгвэл танд яагаад энэхүү асуудал үүсдэг гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье.

WordPress ашигладаг хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь вебсайтдаа арчилгаа хийдэггүй байдал юм. Та 7 хоногт хамгийн багадаа нэг удаа вебсайтын файлуудаа болон шинээр update гарсан эсэхийг шалгах ёстой. Гэтэл бид сүүлийн гарсан update-г хийдэггүй, вирустэй төхөөрөмжөөс файл upload хийх эсвэл theme plugin дотор хортой script файл нуугдсан эсэхийг төдийлөн анзаарч хардаггүй. Тус хортой script файл нь энгийн javascript байдаг учир вирус гэж тооцогддоггүй. Үүнээс болж хэсэг хугацаанд ажиллаж байсан вебсайт тань гэнэт орох боломжгүй болж “HTTP 500 Internal Server Error” гэсэн алдаа зааж эхэлдэг.

HTTP 500 Internal Server Error” алдаа зааснаар вебийн файлууд устаж оронд нь өөр код болон ажиллаж байх нь элбэг.

Та дараах хортой script –үүдийг анзаарвал хортой файл байна гэж үзэн шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй.

1.Янз бүрийн шинэ файл үүссэн тохиолдол дараах байдлаар харагдана:

View хийгээд үзвэл тухайн файл дотор нь ойлгомжгүй үсэг тоо тэмдэгт үүссэн байдаг. Мэдээж хэрэг тус ойлгомжгүй script –үүдийг decode хийж болдог ба яг юу хийж байгааг нь мэдэж болно. Ихэнх тохиолдолд mining, бусдын картын болон нэвтрэх мэдээлэл, WordPress-н нэвтрэх мэдээлэл, компьютерийн лог cache зэргийг хулгайлах зорилготой байдаг. Зарим нь янз бүрийн сайт руу үсрэх холбоосыг ч агуулсан байдаг.

2.Хортой script нь дараах байдлаар харагдана:

Жишээлбэл: Тус ойлгомжгүй script нь таны хостыг ачааллуулах зорилготой хоосон процесс үүсгэдэг script .ico файлийн замийг зааж харуулж байна.

Дээрх тохиолдол дундын хост дээр ашигладаг ихэнх хэрэглэгч дээр тохиолддог ба таны хостыг ачааллуулж улмаар хандалтгүй болгодог байна. Тиймээс та вебийн арчилгаагаа сайн хийх, шинээр гарсан update бүрийг алдалгүй хийх хэрэгтэй юм.

Веб сайт хийх шаардлага гарсан тохиолдолд мэргэжлийн компани олох, хөгжүүлэгч олох, олдсон ч хэтэрхий өндөр үнэтэй байдаг учир дийлэнх хүмүүс wordpress-ийг сонгодог.

Хэрэв танд WordPress ашиглан вебсайт хийх нь хүндрэлтэй байвал илүү хялбар аргаар ямар ч кодын мэдлэг хэрэггүй зүгээр л өөртөө таалагдах загвар зураг лого зэргийг оруулан веб сайттай болох боломжийг санал болгож байна.

WordPress ашиглахад хүндрэлтэй тохиргоо хийх өгөгдлийн бааз үүсгэх, theme plugin суулгах худалдан авах эсвэл үнэгүй хувилбар татах суулгах зэрэг үйлдлүүдийг хийх шаардлагатай байдаг. Мөн мэдээлэл оруулахад ойлгомжгүй, theme plugin ачаалал үүсгэх, мэдээ буруу оруулвал эвдрэх зэрэг олон асуудал байдаг.

Дээрх бэрхшээлүүдийг webbuilder буюу урьдчилан бэлдсэн вебсайтаар бүрэн шийдэх боломжтой. Веб сайтыг зүгээр л бэлэн хувилбараас сонгоод өөрийн зураг лого мэдээллүүдийг оруулаад л болчихдог, код бичих шаардлагагүйгээр хүссэн сайтаа өөрөө угсрах гайхалтай биш гэж үү?

Ихэнх хүмүүс гадаад сайтаар дамжуулж webbuilder үйлчилгээг авч веб сайтаа хийдэг ч хэрхэн ажилуулахыг мэддэхгүй ба заавар зөвөлгөө нь ойлгомжгүй эсвэл өндөр төлбөр төлөх, хуурамч веб сайтад хулхидуулах зэрэг олон асуудлууд байдаг учир бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй байсан билээ.

Тэгвэл Айтүүлс ХК нь Webdy буюу хялбар веб угсралтын хостыг Монголдоо байршуулснаар хандах хурд өндөр болон заавар зөвөлгөөг манай тусламжийн үйлчилгээний албатай холбогдон авч домайн хаягаа холбосноор илүү хялбар вебсайттай болох боломжийг бүрдүүлсэн билээ.

WEBDY ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАСНААР:

  • Бэлдсэн 50 төрлийн загвараас өөрт таалагдсаныг сонгох
  • Өөрийн хүссэнээр нэмэлт хуудас, цэс нэмэх болон загвараа өөрчлөх
  • Цаг болон санхүү хэмнэх
  • RESPONSIVE буюу бүх төрлийн төхөөрөмж дэмждэг веб сайттай болох

  • Хүсвэл та өөрөө HTML, CSS, Javascript нэмэлтээр оруулах

  • Вебсайтаа хийхийн тулд заавал мэргэжлийн хүн болон компанид хандах шаардлагагүй та өөрөө хийх боломжтой зэрэг олон олон давуу талыг ашиглах боломжтой.

Та зөвхөн домэйн нэрээ холбон вебсайтаа бүрэн ажиллагаанд оруулаарай. Веб сайттай болох ийм л амар болж.

Webdy үйлчилгээний мэдээлэлтэй та ЭНД дарж дэлгэрэнгүй танилцаарай.

Мөн Webdy үйлчилгээг ашиглан бүтээсэн жишээ сайтыг ЭНД дарсанаар харах боломжтой.

 

Танд амжилт хүсье 😊

 

Нийтлэлийг бичсэн:   Айтүүлс ХК-н системийн инженер Э. Ганзориг

 

 

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай