- И-мэйл хаягаа зөвхөн найдвартай эх сурвалжид бүртгүүлээрэй.
Цахим шуудан бол таны үнэ цэнэтэй хувийн мэдээлэлд тооцогдоно. Таних, танихгүй хэн нэгэнд таны и-мэйл хаяг байх нь тохиромжгүй тул олон нийтийн форум, мессэж самбарт тавихгүй, эргэлзээ төрүүлэхүйц, эрсдэлтэй вэб сайтуудад өгөхгүй, аль болох нууцлахыг хичээгээрэй.
- “Запас” и-мэйл хаяг ашиглах
Та ямар нэгэн сайтад и-мэйл хаягаа өгөх шаардлага гарсан тохиолдолд байнга ашигладаг хувийн хаягаа өгөхийн оронд, TempMail гэх мэт сайтуудаас түр зуурын, ашиглаад хаях боломжтой түр хаяг нээж байнгын хаягаа аюулгүй байлгах боломжтой. Chrome болон Firefox-н Blur нэртэй plugin ашиглах нь таны хувийн и-мэйлийг хамгаалах үнэ төлбөргүй арга юм.
- И-мэйлийн шүүлтүүрийг тохируулах
Ямар и-мэйлийн үйлчилгээ ашиглаж буйгаас тань хамаарч тодорхой гарчигтай эсхүл тодорхой хэрэглэгчээс ирсэн и-мэйлийг автоматаар шууд Junk folder эсвэл бүр устгах тохиргоо бүхий шүүлтүүр үүсгэх боломж ихэнх тохиолдолд байдаг. Спам и-мэйлүүдийг хэрхэн илүү сайн таньж, устгах тал дээр эдгээр шүүлтүүрүүдийг сургахын тулд ашигладаг и-мэйлийнхээ хэрэглэгчийн гарын авлагыг уншаарай. Түүнчлэн, хэрэв зарим нэг и-мэйлийг алдаатайгаар спам хэмээн тодорхойлж байвал и-мэйл үйлчилгээнийхээ тохиргоонд спам биш гэдгийг нь залруулан тодорхойлж өгөх хэрэгтэй.
- Спам илгээж буй и-мэйл хаягуудыг блоклох
Энэ алхмыг хэрэгжүүлэхэд зарим тохиолдолд хүндрэлтэй байдаг. Учир нь спам и-мэйл илгээгчид нь ихэвчлэн хуурамч хаяг ашиглах ба илгээх бүртээ өөр өөр хаяг хэрэглэдэг тул тухайн хаягийг блоклоод ч спам ирсээр байх тохиолдол бий. Хэрэв нэг хаягнаас удаа дараа спам ирж байгаа бол үүнийг и-мэйл үйлчилгээнийхээ дотоод тохиргоогоор блоклох боломжтой ба ингэснээр уг спам таны inbox-т орж ирэхээс сэргийлэх болно.
- Спам и-мэйлд хэзээ ч бүү хариул
Хэдийгээр хааяа ядаргаатай спам и-мэйлд ууртай хариу бичмээр, эсвэл тэднээс харилцагчийн жагсаалтаасаа таны и-мэйлийг хасахыг хүсмээр санагдавч, энэ ихэвчлэн эсрэг үр дагавар авчирдаг. Тэдэнд хариу бичсэнээр таныг уг и-мэйлээ идэвхтэйгээр ашигладаг болохыг илгээгч мэдэн, улам их спам илгээх шалтгаан болно.
- Спам и-мэйлээс худалдан авалт хийх, линкээр нь орж хэрхэвч болохгүй.
Хэрэв танд ирсэн и-мэйл спам шиг харагдаж л байгаа бол, спам байх магадлал өндөр байдаг. Тиймээс и-мэйл хүлээн авахаас татгалзах буюу unsubscribe хийх линк байсан ч спам гэж сэжиглэсэн л бол уг и-мэйл доторх ямар нэгэн линк дээр дарах, аливаа худалдан авалт хийхгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс спам илгээгчдэд таны хувийн мэдээлэлд нэвтрэх боломж нээгдэх ба таны хаягийг мөн бусад спам илгээгч компаниудтай хуваалцан, танд илүү олон спам ирэх бас нэг шалтгаан болно.
- Аль ч аргыг хэрэглээд амжилт олохгүй бол яах вэ?
Хэрэв таны inbox дахь спам и-мэйлийн тоо хяналтаас гарч, дээр дурдсан бүх арга хэмжээнүүд үр дүнд хүрээгүй бол шинэ и-мэйл хаяг авах талаар бодох цаг болсон байж магадгүй юм.