Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлISO27001 стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол

ISO27001 стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол

Блог

Мэдээлэл, өгөгдөл нь аливаа байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болсон дижитал эрин зуунд түүний аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Тэгвэл яаж ? Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, үйл ажиллагааг сайжруулахад зориулагдсан олон стандарт байдаг ч эдгээрээс бизнесийн ямар салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран хамгийн өгөөжтэй, зардал багатай, үр нөлөөтэйгөөр нэвтрүүлэх боломжтой стандарт бол ISM ISO27001 стандарт юм. Уг стандартыг нэвтрүүлснээр танай байгууллага кибер аюул заналхийллээс хамгаалах хамгаалалтыг бэхжүүлээд зогсохгүй бусад олон төрлийн давуу талыг өөрийн бизнест олох боломжтой.

Юуны өмнө ISO27001 стандартын хэрэгжилт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын байр суурийг баттай бэхжүүлэхээс гадна мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлж, тэдгээрийг үнэлснээр эрсдэлийг үр дүнтэй бууруулах, хяналт тавих, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх боломжийг олгoдог. Энэхүү аргачлал нь мэдээллийн аюулгүй байдлын аливаа зөрчил, мэдээлэл алдагдах болон бусад төрлийн кибер халдлагад өртөх магадлалыг бууруулж, байгууллагын нууц мэдээллийг хамгаалж, эдгээрийг алдагдуулснаас үүсэх байгууллагын бизнесийн нэр хүнд  алдагдах, санхүүгийн хохирол амсах зэргээс хамгаалах хамгаалалт болдог.

ИЖИЛ ТӨРЛИЙН БУСАД СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ СУУРЬ

 Аливаа бизнесийн салбарын хэрэгжүүлэх шаардлагатай дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх нь бизнесээ амжилттай авч явах нэгэн чухал хэсэг. ISO27001 стандарт нь олон улсын GDPR, HIPAA, PCIDSS зэрэг бусад мэдээлэл хамгаалах чиглэлийн стандартуудын шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлдэг. Ингэснээр танай байгууллага өөрийн үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан  бусад төрлийн мэдээлэл хамгаалах стандартыг нэвтрүүлэхэд дөхөм, түлхэц болж өгнө гэсэн үг юм.

БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ДАВУУ ТАЛ

ISO27001 стандарт хэрэгжүүлсэн компани нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас өрсөлдөх чадвараар дээгүүр гэдгийг илэрхийлэх илэрхийлэл болж өгдөг. Хэрэглэгч, харилцагч байгууллага, салбарын зохицуулалтын байгууллагууд гээд байгууллагын оролцогч талууд аюулгүй байдал, нууцлалыг эрхэмлэдэг, үнэлдэг өнөөгийн зах зээлд уг стандарт нь маркетингийн хүчирхэг хэрэгсэл болохын сацуу эдгээр сонирхогч талуудын таны бизнест итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шинэ боломж, бизнесийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдог.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТМОЛ САЙЖРУУЛАЛТ

Аливаа стандартыг нэвтрүүлэх нь байгууллагад дотоод процесс сайжрах, дүрэм журмын хэрэгжилт, тэдгээр дээр тавигдах хяналтыг бодитойгоор сайжруулах эерэг сайн нөлөөг үзүүлдэг. ISO27001 стандартыг хэрэгжүүлэх нь мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог удирдахтай холбоотой аливаа үйл явц, холбогдох дотоод дүрэм журмыг оновчтой болгож өгдөг. Эдгээр нь байгууллагын ажилчдыг эмзэг мэдээлэлтэй үр нөлөөтэй, аюулгүйгээр ажиллах, системийн эмзэг байдлыг бүхэлд нь тогтмол хянаж, аливаа гарсан зөрчлийг цаг алдалгүй мэдээлэх, арилгах аргачлалыг тусгадаг тул үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд тусалдаг.

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА

ISO27001 стандартын хэрэгжилтийн гол цөм нь эрсдэлийн үр дүнтэй удирдлага. Аливаа гарч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, тэдгээрийг үнэлж, авах арга хэмжээний төлөвлөлтийг хэрэгжүүлснээр байгууллагын мэдээллийн хөрөнгөд учирч болзошгүй аюул заналхийллийг оновчтой тодорхойлж, үнэлж бууруулах зарчмыг баримталдаг. Энэ арга нь аюулгүй байдлын эсрэг тохиолдох аливаа нөхцөл байдлын нөлөөллийг багасгахаас гадна хариу арга хэмжээний оновчтой шийдвэр гаргах, нөөцийг үр дүнтэй хуваарилах боломжийг олгож, бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг бүрдүүлдэг.

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛ

Цахим халдлага, цахим гэмт хэрэг өдөр бүр, цаг минут тутамд хийгддэг болсон өнөө үед харилцагч, хэрэглэгчийнхээ мэдээллийг найдвартай, аюулгүй хамгаалах гэдэг нь урьд өмнөхөөсөө илүүтэй чухал, үнэ цэнтэй зүйлсийг нэг болсон. ISO27001 стандартыг нэвтрүүлэх нь хэрэглэгчдэд тэдний үнэ цэнтэй мэдээллийг тухайн байгууллага хэрхэн чухалчилж, нэн тэргүүнд авч үзэж байгааг илэрхийлэх илэрхийлэл болдог. Энэ нь үйлчлүүлэгчдийн тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна бизнесийн харилцаанд аюулгүй байдал, мэдээллийн үнэ цэнийг мэддэг шинэ хэрэглэгчдийг татаж байдаг.

 

Айтүүлс ХК – нь хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлалтай мэдээллийг хадгалах, хамгаалах хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор олон улсын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо  ISO27001:2013 стандартыг 2023 оноос үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж ажиллаж байна.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай