Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын “Тэргүүлэх аудитор”-н гэрчилгээгээ гардан авлаа.

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын “Тэргүүлэх аудитор”-н гэрчилгээгээ гардан авлаа.

Мэдээлэл

Дижитал орчны үнэ цэнийг хүчирхэгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд дата төв, программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч “Айтүүлс” ХК-н Чанарын менежер Д. Билэгжаргал ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН “Тэргүүлэх аудитор” болж, гэрчилгээгээ гардан авлаа.

Манай компани нь хэрэглэгчдэдээ мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, тасалдалгүй,  чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор  ISO/IEC 27001:2013 Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болон ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартуудыг 2023 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

Уг стандартуудын хэрэгжилтийг сайжруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Монголын стандарт, чанарын хүрээлэн, Олон улсын BSCIC байгууллага хамтран зохион байгуулсан ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН “Тэргүүлэх аудитор”-н сургалтад Чанарын менежер Д. Билэгжаргал хамрагдан,  Олон улсын шалгалтаа амжилттай өгч, гэрчилгээгээ гардан авлаа.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай