Дата төв, программ хангамж, мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч “Айтүүлс” ХК хэрэглэгчдийн хүлээлтэд хүрсэн чанартай үйлчилгээг хүргэх, сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор Олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт-г 2022 оны 3-р улирлаас эхлэн шат дараатай нэвтрүүлэн 2023 оны 2 сард албан ёсны гэрчилгээгээ гардан авсан билээ.
Чанарын менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Олон улсын сургалт, баталгаажуулалтын Мон Майнинг Сертификейшин ХХК-аас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Айтүүлс ХК-д Магадлан Аудит хийсэн бөгөөд аливаа үл тохиролгүй, Сайн гэсэн үнэлгээтэйгээр гэрчилгээгээ үргэлжлүүлэн эзэмших дүгнэлт гарлаа.